x

Умард Солонгосын цэрэг Өмнөд Солонгост зугтаж очжээ

Умард Солонгосын нэгэн цэрэг өнөө өглөө үүрээр Өмнөд Солонгосын хилийг даван тус улсад зугтаж очжээ. Пёньянаас хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг удаа дараа хөөргөсний хариуд Сөүл суртал ухуулгын кампанит ажил явуулж буй үед энэ явдал болсон байна.

Оргодол цэргийг хоёр Солонгосыг тусгаарлаж буй Цэрэггүй бүсийн хойд хэсэгт байхад нь Өмнөд Солонгосын цэргийнхэн илрүүлж, нутаг дэвсгэрт нь нэвтрэн орж ирэх үед нь түүнд туслах ажиллагаа явуулсан байна.

Цэргийн алба хаагч оргон зугтаж ирснийг Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос /JCS/ баталсан бөгөөд хэрхэн оргосныг холбогдох байгууллагууд шалгаж байгаа гэж мэдэгджээ. Гэхдээ оргон зугтагчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор Умард Солонгосын цэргийнхэн ямар нэгэн анхаарал татахаар үйлдэл хийгээгүй байна гэж JCS мэдээлжээ.

Умард Солонгосын өөр нэгэн иргэн Солонгос хоорондын хуурай замын хилийн баруун талд орших Хан мөрний адаг дахь төвийг сахисан бүсийг даван Өмнөд рүү оргосноос хойш хоёр долоо хоногийн дараа дээрх явдал болжээ.

Умард Солонгост хүнсний хомсдол нүүрлэсэн, мөн улс төрийн хавчлагатай холбоотойгоор иргэд дүрвэн зугтсаар байна. Оны эхний хагаст Умард Солонгосоос Өмнөд рүү дүрвэгсдийн тоо 105-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс /99/ бага зэрэг нэмэгджээ.

Умард Солонгосын талаас удаа дараа хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг хөөргөсний хариуд Өмнөд Солонгос долоодугаар сарын дунд үеэс эхлэн хилийн дагуу байрлуулсан чанга яригчаар мэдээ мэдээлэл, К-поп урсгалын дуу хөгжим зэргийг өдөр бүр дамжуулж байна.

Өмнөд Солонгос дахь Умардын дүрвэгсэд Пёньяны эсрэг суртал ухуулга бүхий агаарын бөмбөлгүүд илгээсний хариуд Умард Солонгосын тал энэ оны тавдугаар сарын 28-наас хойш хогтой уут дүүжилсэн 3600 гаруй агаарын бөмбөлөг хөөргөжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 34 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 40 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 42 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 45 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 49 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 52 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 58 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 1 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 27 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 33 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 41 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 45 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 53 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 56 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 1 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 8 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 12 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top