x

Хятадад үзмэрийн зориулалтаар ашиглагдаж байсан Зөвлөлтийн үеийн тэнгисийн байлдааны хөлөг шатжээ

Зөвлөлт Холбоот Улсын тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч асан хөлөг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Шанхай хотын ойролцоох Нантоны цөөрөмд байхдаа түймэрт шатжээ.

Минск нэртэй уг хөлөг сүүлийн найман жил Хөх мөрний сав дагуу орших цөөрөмд байрлаж, дотоод гадаадын жуулчдын үзмэр болж байсан юм.

Баасан гарагийн үдээс хойш Минск хөлөг дээр гал гарч, 24 цагийн дараа унтраасныг Хятадын үндэсний радио маргааш нь мэдээлжээ. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгааг бас мэдээлсэн байна.

Цэргийн зэвсэг техникийн паркийн нэг үзмэр болж байсан уг хөлгийг сэргээн засварлаж байх үед гал гарчээ.

1970-1987 оны хооронд Зөвлөлт улс Киев ангиллын дөрвөн нисэх онгоц тээвэрлэгч тэнгисийн хөлөг үйлдвэрлэсний хоёр дахь нь Минск байв.

Арав гаруй нисэх онгоц, ижил тооны нисдэг тэрэг тээвэрлэх багтаамжтай Минск нь одоогийн АНУ-ын тэнгисийн флотын Nimitz ангиллын тээвэрлэгч хөлгийн багтаамжийн талд хүрэхгүй хэмжээтэй байжээ.

зураг

Одоогийн Украин улсад үйлдвэрлэж, Беларусийн нийслэлийн нэрээр нэрлэгдсэн хөлгийг 1978 оноос Зөвлөлтийн Номхон далайн флотод ашиглаж эхэлсэн байна.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задрахад Оросын тэнгисийн флотод шилжиж иржээ.

1993 онд Оросын эрх баригчид Минскийг ижил ангиллын өөр нэг тээвэрлэгч хөлөг Новороссийскийн хамт ашиглалтаас гаргаж, Өмнөд Солонгосын нэг компанид төмрийн хаягдал болгон зарсан юм.

Новороссийск хөлгийг Өмнөд Солонгосын Похан боомтод задалсан бол байгаль орчныг хамгаалагчдын эсэргүүцлийн улмаас Минскийг задалж чадаагүй байна.

Ингээд Минскийг 2000 онд Хятадын нэг компани худалдан авч, Шэнжэн хотод “Minsk World” нэртэй зугаа цэнгээний төв болгон ашиглаж эхэлжээ.

Уг бизнес 2016 онд дампуурсны дараа хөлөг одоогийн зогсоол болох Нантонд ирж байрласан юм.

Минсктэй ижил ангиллын бусад гурван хөлгийн нэг нь болох Киев одоо Хятадын Тяньжин хотын тэнгисийн байлдааны хөлгүүдийн музейд үзмэр болон зогсож байгаа.

Үлдсэн нэг нь болох Баку хөлгийг 2004 онд Энэтхэг улс худалдан авч, шинэчлээд 2013 оноос хойш INS Vikramaditya нэрээр одоо болтол тэнгисийн флотдоо ашиглаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 34 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 40 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 42 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 46 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 50 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 53 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 58 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 1 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 27 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 33 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 41 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 45 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 53 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 57 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 2 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 9 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 13 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top