x

Э.Блинкен: Бидний саналыг Израил хүлээж авсан

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад саад болж буй санал зөрөлдөөнийг арилгахын тулд Вашингтоны дэвшүүлсэн саналыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүлээн авсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гаригт мэдэгдээд, үүнтэй адил шийдвэр гаргахыг ХАМАС бүлэглэлд уриалжээ. 

Э.Блинкен Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай хоёр цаг гаруйн турш уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ийнхүү хэлсэн байна. Энэ санал бол хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамгийн сайн бөгөөд сүүлчийн боломж байж магадгүй гэдгийг тэрбээр өмнө нь онцлон хэлж байсан юм.

Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт Катарын Доха хотноо болсон боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй бөгөөд Израил-ХАМАС-ын хоорондын санал зөрөлдөөнийг арилгах АНУ-ын саналын дагуу энэ долоо хоногт дахин үргэлжлэх төлөвтэй байна.

Ерөнхийлөгч Жо Байден мөргөлдөөний талаар баримталж буй байр суурийнхаа улмаас ихээхэн дарамт шахалттай тулгарч буй үед Э.Блинкений айлчлал болж байна. АНУ-д Палестиныг дэмжсэн жагсаал өрнөж, сонгуулийн дүн хаашаа ч холбирч болзошгүй муж улсуудад лалын шашинтнууд болон араб гаралтай америкчуудын санал чухал болоод буй энэ үед Ардчилсан намын их хурал даваа гаригт эхэлж байна.

Үүнээс гадна, Палестины ХАМАС бүлэглэлийнхэн олон жилийн дараа Израилын нутаг дэвсгэрт амиа золиослон бөмбөг дэлбэлэх ажиллагааг дахин явуулахаа мэдэгдэж, ням гаригийн шөнө Тель-Авив хотод болсон дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Мөн даваа гарагт Израилын талаас Газын зурваст өгсөн агаарын цохилтод 30 палестин хүн өртөж амиа алджээ. Үүнээс үзэхэд талууд түр эвлэрэх, өргөн хүрээг хамарсан мөргөлдөөнөөс болгоомжилж буй шинж тун бага харагдаж байна.

“Өнөөдөр Ерөнхий сайд Нетаньяхутай хийсэн уулзалтын үеэр тэрбээр Израилын тал манай саналыг хүлээн авч, дэмжиж байгаагаа нотолсон. Одоо ХАМАС ийм алхмыг хийх ёстой. Үүний дараа талууд АНУ, Египет, Катар зэрэг зуучлагчдын тусламжтайгаар уулзаж, хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлэх талаар зөвшилцөлд хүрэх ёстой” гэж Э.Блинкен Тель-Авив хотод сэтгүүлчдэд мэдээлжээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 54 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 58 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 2 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 5 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 10 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 13 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 39 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 45 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 53 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 58 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 9 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 14 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 21 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 25 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 42 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 50 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 56 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top