x

В.Орбаныг Москвад айлчилна гэж мэдээлжээ

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж эрэн сурвалжлах сэтгүүлч Пани Саболч болон "Эрх чөлөө" радиогийн унгар хэлээрх нэвтрүүлгийн редакц Унгарын засгийн газрын эх сурвалжийг эш татан пүрэв гаригт мэдээлжээ. 

В.Орбаныг Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто айлчлалд дагалдан явах аж. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Европын удирдагчид санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын Холбоог /ЕХ/ ээлжлэн даргалж байгаа улс ЕХ-ны нэрийн өмнөөс ОХУ-тай хэлэлцээ хийх эрхгүй гэжээ. "Европын Зөвлөл Орос бол түрэмгийлэгч, Украин бол хохирогч гэж маш тодорхой тодорхойлсон. Украин улсгүйгээр Украины талаар ямар ч яриа хэлэлцээ хийх боломжгүй" гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. 

Польшийн Ерөнхий сайд Дональд Туск мөн В.Орбанаас үнэхээр Москва руу явах гэж байгаа эсэхийг асуужээ. Тэрбээр Х хуудсандаа “@PM_ViktorOrban таны Москвад айлчлах тухай цуурхал үнэн үү эсвэл үгүй юу?” гэж бичсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков В.Орбаны Москвад айлчилна гэх мэдээллийг батлаагүй, бас үгүйсгээгүй байна.

В.Орбан бол 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш Кремльтэй харилцаагаа хадгалсан Европын Холбооны цорын ганц удирдагч юм. Түүний Орост хийх айлчлалын талаар Унгарын засгийн газар "AFP" агентлагт тайлбар өгөхөөс татгалзжээ. В.Орбан, В.Путин нар хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Бээжинд уулзаж, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Унгарын Ерөнхий сайд мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киевт уулзсан бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр энхийн хэлэлцээг түргэтгэхийн тулд Оростой түр гал зогсоох талаар бодож үзэхийг Украины Ерөнхийлөгчид хандан уриалжээ. В.Зеленский хариуд нь олон улсын түншүүдтэй хамтран энх тайванд хүрэх Киевийн алхмуудыг дэмжихийг Орбанд уриалсан байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 52 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 56 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 0 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 3 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 8 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 11 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top