x

Их Британийн парламентын сонгуульд сөрөг хүчин түүхэн ялалт байгуулсан нь тодорхой боллоо

Пүрэв гарагт Их Британид парламентын сонгуулийн санал хураалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Санал тоолох ажил үргэлжилж байгаа ч үр дүн урьдчилсан байдлаар тодорхой болжээ.

Уг сонгуульд Кир Стармерын тэргүүлдэг сөрөг хүчин Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, ерөнхий сайд Риши Сунакын тэргүүлдэг эрх баригч Консерватив нам түүхэн ялагдал хүлээсэн байна.

Тухайлбал парламентын доод танхимын 650 суудлын 410-ыг Хөдөлмөрийн нам, 131-ийг Консерватив нам авсан нь тодорхой болжээ.

Хөдөлмөрийн нам дангаараа засгийн газар байгуулахад 326 суудал хангалттай юм.

Сүүлийн 14 жил засагласан Консерватив намын хувьд 1906 оноос хойш Нийтийн Танхимд хамгийн бага суудал авсан тохиолдол болж байна.

Стармерын нам энэ удаагийн сонгуульд “Change” уриатай оролцож, улс орны өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын саналыг татаж чаджээ.

Тухайлбал амьжиргааны өндөр өртөг, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, цагаачлалын урсгал, Brexit-ийн дараах хямрал зэрэг хэд хэдэн эмзэг асуудал Консерватив намын засаглалын жилүүдэд үүссэн юм.

Ерөнхий сайд Риши Сунак өөрийн засаглалын жилүүдийг сонгуулийн түүхэн ялагдлаар өндөрлүүлэхээр болж байна.

Хөдөлмөрийн намын хувьд 18 жил сөрөг хүчин байсны эцэст 1997 онд Тони Блэйрийн удирдлага дор парламентын доод танхимд 418 суудал авч байсан нь өмнөх хамгийн том ялалт юм.

 

Эх сурвалж: BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 43 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 54 мин Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 1 цаг 54 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 1 цаг 55 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 1 цаг 56 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 2 цаг 6 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 2 цаг 6 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 7 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 3 цаг 56 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 4 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 4 цаг 8 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 49 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 6 цаг 2 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 6 цаг 12 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 20 цаг 5 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 20 цаг 6 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 20 цаг 8 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 20 цаг 9 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 20 цаг 9 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 20 цаг 10 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top