x

Нэтфликсийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч Жо Байденд нэрээ татахыг уриаллаа

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний дараа Жо Байдены ажиллах чадварт эргэлзэх хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа.

Энэ мэтгэлцээний үеэр 81 настай Байдены гаргасан үйлдэл, биеэ авч явах байдал түүний сэтгэцийн эрүүл мэнд хэвийн биш болсныг харуулсан юм.

Тэгвэл Ардчилсан Намын хамгийн том хандивлагчдын нэг болох Нэтфликс компанийн үүсгэн байгуулагчдын нэг Рид Хастингс ерөнхийлөгч Байденыг сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, Дональд Трампыг ялах боломжийг өөр нэр дэвшигчид олгохыг уриалжээ.

Тэрбээр дуулиантай мэтгэлцээнээс хойш ийм уриалга гаргасан анхны том хандивлагч болж байна.

“Ардчилсан Намын эрч хүчтэй удирдагчид Трампыг ялж, бидэнд аюулгүй, цэцэглэн хөгжих боломж олгуулахын тулд Байден зайгаа тавьж өгөх хэрэгтэй” гэж тэр Нью-Йорк Таймс сонинд ирүүлсэн захидалдаа бичсэн байна.

зураг

 

Жо Байден нэгэнт АНУ-ын түүхэнд төрсөн хамгийн өндөр настай ерөнхийлөгч болоод байгаа.

Арваннэгдүгээр сард болох сонгуулиар түүнтэй өрсөлдөх өндөр магадлалтай байгаа Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп 78 настай. Олон судалгааны үр дүнгээс америкчууд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өндөр насанд санаа зовж байгаа нь харагдсан юм.

Холливүүд болон энтертайнмент салбарынхан Байдены сонгуулийн кампанит ажлын чухал дэмжигчид.

Тэрбээр зургаадугаар сард Лос-Анжелес хотод Жорж Клуни, Жулиа Робертс зэрэг энэ салбарын олон алдартнуудтай уулзахдаа $30 гаруй саяын хандив цуглуулж байв.

Видео стриминг үйлчилгээний том тоглогч Нэтфликсийн үүсгэн байгуулагч сунгаанаас нэрээ татахыг уриалсан нь Холливүүдийн бусад хандивлагчдад бас нөлөөлж болзошгүй юм.

Гэхдээ бүх хандивлагч Хастингстай ижил бодолгүй байна.

Ардчилсан Намын өөр нэг томоохон хандивлагч, Обамагийн хоёр дахь засаг захиргааны үед Аргентинд элчин сайдаар ажиллаж байсан Ноа Мамет “Ерөнхийлөгч Байден дахин нэр дэвшихээ бататгалаа. Тэр эрсдэлийг мэднэ. Тэр Трамп улс оронд ямар аюултайг мэднэ. Түүнийг өөрийн шийдвэрээ гаргах хүртэл бид тойрон хүрээлж, Трампыг төрийн эрхэнд гаргахгүй байх, сонгуульд ялалт байгуулах, арваннэгдүгээр сараас хойш ардчиллыг үргэлжлүүлэхийн тулд улам шаргуу ажиллах ёстой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 52 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 55 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 59 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 3 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 8 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 11 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 6 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top