x

Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах шаардлагад сая гаруй иргэн гарын үсэг зуржээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулахыг шаардсан өргөх бичигт нэг сая гаруй хүний гарын үсэг зурсан тухай Yonhap агентлаг мэдээлжээ. 

Юн Сог Ёлыг "ерөнхийлөгчийн албан тушаалд тэнцэхгүй" гэсэн үндэслэлээр огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэхийг парламентын гишүүдэд уриалсан цахим өргөх бичигт ийм тооны гарын үсгийг арав хоногийн дотор цуглуулжээ. Түүнийг авлигын хэрэгт, мөн Умард Солонгостой дайн хийх аюул эрсдлийг бий болгож, Японы "Фүкүшима Дайчи" атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд асгахыг зогсоож чадаагүй нь Өмнөд Солонгосын иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан гэж буруутгажээ. Сөрөг хүчний томоохон нам болох “Тобура” Ардчилсан намын депутатууд мөн өргөх бичгийг дэмжсэн байна. 

Өргөх бичгийг парламентын хороонд хэлэлцүүлэхийн тулд сарын дотор 50 мянган хүн гарын үсэг зурсан байх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барих боломжтой ажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын нэр хүндийн үзүүлэлт 2022 оны тавдугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойших хамгийн доод түвшиндээ буюу 21 хувьд хүрчээ. Бүрэн эрхийнх нь хоёр шахам жилийн хугацаанд түүний рейтинг өсөөгүй байна. 2022 оны зургаадугаар сарын эхээр буюу тангараг өргөснөөс нь хойш нэг сарын дараа дэмжлэгийнх нь түвшин 50 хувиас доошилж буурсан нь прокурорын байгууллагаас янз бүрийн албан тушаалд ирсэн хүмүүстэй холбоотой байв. 2023 оны гуравдугаар сард Өмнөд Солонгос Япон улстай харилцаагаа хэвийн болгож эхэлсний дараа түүний рейтинг 30 хувь болж унасан бөгөөд Өмнөд Солонгосын иргэдийн олонх нь хоёр талын байгуулсан гэрээний нөхцөлийг Сөүлд ашиггүй гэж үзжээ. Түүнээс хойш энэ үзүүлэлт 20-40 хувийн хооронд хэлбэлзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top