x

Умард Солонгос телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтаа Оросын хиймэл дагуулд шилжүүлжээ

Умард Солонгосын дэглэм төв телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтаа Хятадын хиймэл дагуулаас Оросын хиймэл дагуул руу шилжүүлснийг Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал тус улсын төрийн албан ёсны суваг Солонгосын Төв Телевиз зургаадугаар сарын 20-ноос эхлэн Оросын Экспресс 103 хиймэл дагуулаар дамжиж эхэлсэн байна.

Өмнө нь Хятадын ChinaSat 12 хиймэл дагуулыг ашигладаг байжээ.

Үүний улмаас Өмнөд Солонгосын тал Даваа гарагаас эхлэн Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгийг үзэх боломжгүй болсон байна.

“Умард Солонгос өргөн нэвтрүүлгийн цацалтаа Хятадын хиймэл дагуулаас Оросын хиймэл дагуулд шилжүүлсэн. Үүний улмаас Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хүлээж авах боломжгүй болоод байна” гэж Сөүлийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь Умард Солонгосын хэвлэл мэдээллийг хянадаг Өмнөд Солонгосын засгийн газрын яамд, агентлагуудын ажилд хүндрэл учруулсан байна.

Умард Солонгосын эрх баригчид хиймэл дагуулаа солих болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм.

ChinaSat 12 хиймэл дагуулаар нэвтрүүлэг цацах 15 жилийн гэрээг 2012 онд байгуулж байжээ. Тиймээс гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа юм байна.

Энэхүү алхам нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар зургаадугаар сарын 19-нд Пёнянд уулзсаны дараа хэрэгжиж байна.

Өмнөд Солонгосын төрийн албад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч үздэг байжээ.

Харин энгийн иргэдэд хориотой байдаг юм.

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top