x

Францын Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр болно

Францын Үндэсний Ассамблей буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн эхний шат өнөөдөр болно. Энэ удаагийн сонгууль нь сонгуулийн кампанит ажил маш богино хугацаанд буюу гурван 7 хоног хүрэхгүй хугацаанд үргэлжлэх ба ирэх сарын 26-нд Парист эхлэх Олимпын наадмын бэлтгэл ажлын ид үетэй давхцаж байна. 

Үндэсний Ассамблейн 577 суудлын төлөө ерөнхийлөгчийн төвч үзэлт эвсэл, барууны үзэл баримтлалтай “Үндэсний нэгдэл” нам болон зүүний намуудын “Шинэ ардын фронт” эвсэл өрсөлдөнө. Нэр дэвшигчид эхний шатанд ялахын тулд тойргийнхоо сонгогчдын талаас илүү хувийнх нь саналыг авах ёстой. Түүнчлэн эхний шатанд хамгийн багадаа 12.5 хувийн санал авсан нэр дэвшигчид дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй. Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-нд болно.  

Зургаадугаар сарын 9-нд болсон Европын парламентын сонгуульд “Сэргэн мандалт” нам нь томоохон ялагдал хүлээсний дараа Ерөнхийлөгч Эммануэл Макрон парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан юм. Ээлжит бус сонгууль явуулснаар Францын удирдагч хууль тогтоогчдын дунд өөрийн бодлогод найдвартай дэмжлэг авахын тулд эрх баригч эвслийн улс төрийн баазыг өргөжүүлнэ гэж найдаж байна.

 

Гэвч сүүлийн үеийн санал асуулгуудын дүн Макроны дэмжигчид байр сууриа бэхжүүлж чадаагүй болохыг харуулжээ. Судалгаануудаас харахад ерөнхийлөгчийн эвсэл баруун, зүүний үзэл баримтлалтай өрсөлдөгчдөдөө ялагдаж, гуравдугаарт орж магадгүй байна. Одоогийн байдлаар "Үндэсний нэгдэл" нам рейтингээрээ хол зөрүүтэй тэргүүлж байна. "Шинэ ардын фронт"  барууны өрсөлдөгчдөөсөө хоцорч байгаа хэдий ч эрх баригч эвслээс нэлээд түрүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top