x

Рузвельтэд бичсэн Эйнштейний захидлыг дуудлагаар худалдана

Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай "Christie's" ордон мэдээлжээ. Уг захидлыг 4 сая гаруй ам.доллароос дуудаж үнэ хаялцуулах ажээ.

1939 оны зун, Европт Дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн Альберт Эйнштейн өөрийн  судалгааны хамтрагч Лео Сзилардын хамт тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд захидал бичжээ. Эрдэмтэд захидалдаа "асар хүчтэй бөмбөг" бүтээх зорилгоор цөмийн судалгааг идэвхтэй явуулж байгаа нацист Германаас өмнө цөмийн бөмбөг бүтээхийн тулд Америкийн ерөнхийлөгчийг цөмийн зэвсэгт хөрөнгө оруулахыг уриалсан байна.

Захидлыг Сзилард бичиж, харин Эйнштейн тэр үед алдартай, нөлөө бүхий хүн байсан тул гарын үсгээ зуржээ. Асуудлын ноцтой байдлыг ухаарсан Рузвельт Ураны хороог байгуулж, хожим нь цөмийн физикч Роберт Оппенхаймераар удирдуулсан "Манхэттэн төсөл" хэрэгжжээ. 

Зургаан жилийн дараа АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудын дээр хоёр атомын бөмбөг хаяж, зэвсэгт мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашигласан анхны бөгөөд цорын ганц орон болсон юм. “Хэрвээ германчууд цөмийн бөмбөг бүтээж чадахгүй гэдгийг мэдсэн би бол хуруугаа ч хөдөлгөхгүй байх байсан" Эйнштейн 1947 онд хэлж байсан удаатай. 

Дуудлага худалдаанд санал болгох уг захидал нь Нью-Йоркийн Хайд-Парк дахь Ерөнхийлөгчийн номын сан, музейд хадгалагдаж буй эх захидлынх нь товч хувилбар аж. Энэ хувилбарыг "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен 2002 онд Малкольм Форбсоос 2.1 сая ам.доллароор худалдаж авч байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана 7 цаг 54 мин АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав 8 цаг 12 мин BTS хамтлаг 2026 онд шинэ цомгоо гаргаж, дэлхийгээр аялан тоглоно 8 цаг 14 мин “Ривер гарден” хотхон орчимд хөрсний ус зайлуулах шугамыг шинэчлэх ажил дуусах шатандаа орлоо 8 цаг 20 мин Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо буцаан татлаа 8 цаг 22 мин ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан 8 цаг 24 мин Монгол Улс “МАМФ 2025” олон соёлт наадамд оролцож, соёлоо сурталчлав 10 цаг 18 мин Гачууртаас Баяндөхөмийн ам хүртэлх авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна 10 цаг 20 мин “Чингис хаан” үзэсгэлэн ирэх онд Берлинд дэлгэгдэнэ 10 цаг 22 мин Х.Ганхуяг: Төсвийн зардлыг танах ч хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй 10 цаг 25 мин Найман хоногийн суултын дараа эмч нар ажил хаях бэлтгэлдээ орлоо 10 цаг 33 мин Монголын өсвөрийн шатарчид Азийн сурагчдын аваргаас 14 медаль хүртлээ 11 цаг 47 мин Хятад арми дахь авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд албан тушаалтнуудыг халжээ 12 цаг 32 мин Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэ 12 цаг 34 мин Барилгын хог хаягдлын үйлдвэрийн чиглэлийн 1.5 км авто замыг энэ сард нээнэ 12 цаг 39 мин Багш нарын эрх ашгийг нэн тэргүүнд тавин, ажил хаялтын олговрыг олгоно 12 цаг 41 мин Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа 14 цаг 9 мин Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ 14 цаг 22 мин “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо 14 цаг 33 мин УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурлаа 14 цаг 40 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ...
Top