x

Малайзын баялгийн сангаас хулгайлсан мөнгөтэй холбоотой $100 гаруй саяыг буцаан шилжүүлжээ

АНУ-ын хууль зүйн яам эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоу болон түүний төлөөний хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр Малайзын баялгийн сангийн хулгайлагдсан мөнгөтэй холбоотой $100 гаруй саяыг Малайзын засгийн газарт буцаан шилжүүлэхээр болжээ.

1MDB гэгддэг төрийн өмчийн сангаас 2012-2013 онуудад нийтдээ $4.5 тэрбум алдагдсан байдаг. Энэ хэргийн гол сэжигтэн болох Лоу (бүтэн нэр нь Лоу Тэк Жо) гадаадад дүрвээд эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд хаана байгаа нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа юм.

Малайзын засгийн газарт шилжүүлэх мөнгөний $35 сая орчмыг Энди Уорхол, Клод Моне нарын уран зургууд, Парис хотод оршдог тансаг орон сууцыг зарж борлуулах замаар бүрдүүлжээ.

Эдгээр хөрөнгийг Лоу хулгайн мөнгөөр худалдан авч байсан юм байна.

“Үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээлүүдээс гадна Хонконг, Швейцар, Сингапурын банкуудад байршиж байсан нийт $67 сая орчмыг Малайзын талд шилжүүлэхээр талуудтай тохиролцлоо” гэж АНУ-ын хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн хугацаанд нийтдээ $1.4 тэрбумыг Малайзын талд буцааж шилжүүлсэн юм.

Баялгийн сангаас хулгайлагдсан мөнгө цөөн тооны нөлөө бүхий хүмүүсийн халаасанд орж, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, хувийн нисэх онгоц, урлагийн бүтээл зэргийг худалдаж авахад зарцуулагдсан гэж Малайзын прокурорууд үздэг байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана 7 цаг 49 мин АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав 8 цаг 6 мин BTS хамтлаг 2026 онд шинэ цомгоо гаргаж, дэлхийгээр аялан тоглоно 8 цаг 8 мин “Ривер гарден” хотхон орчимд хөрсний ус зайлуулах шугамыг шинэчлэх ажил дуусах шатандаа орлоо 8 цаг 14 мин Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо буцаан татлаа 8 цаг 16 мин ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан 8 цаг 19 мин Монгол Улс “МАМФ 2025” олон соёлт наадамд оролцож, соёлоо сурталчлав 10 цаг 12 мин Гачууртаас Баяндөхөмийн ам хүртэлх авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна 10 цаг 15 мин “Чингис хаан” үзэсгэлэн ирэх онд Берлинд дэлгэгдэнэ 10 цаг 16 мин Х.Ганхуяг: Төсвийн зардлыг танах ч хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй 10 цаг 20 мин Найман хоногийн суултын дараа эмч нар ажил хаях бэлтгэлдээ орлоо 10 цаг 28 мин Монголын өсвөрийн шатарчид Азийн сурагчдын аваргаас 14 медаль хүртлээ 11 цаг 42 мин Хятад арми дахь авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд албан тушаалтнуудыг халжээ 12 цаг 26 мин Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэ 12 цаг 28 мин Барилгын хог хаягдлын үйлдвэрийн чиглэлийн 1.5 км авто замыг энэ сард нээнэ 12 цаг 33 мин Багш нарын эрх ашгийг нэн тэргүүнд тавин, ажил хаялтын олговрыг олгоно 12 цаг 35 мин Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа 14 цаг 3 мин Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ 14 цаг 16 мин “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо 14 цаг 27 мин УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурлаа 14 цаг 35 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ...
Top