x

Хүүхэд хүчирхийлэгчийг мэс заслын аргаар хөнгөлдөг АНУ-ын анхны муж Луизиана боллоо

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг мэс заслын аргаар хөнгөлөхийг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын анхны муж Луизиана болжээ.

Тус мужийн захирагч Жэфф Ландри өнгөрсөн Мягмар гарагт хуулийг баталсан тухай албаны эх сурвалж өчигдөр анх удаа мэдээлсэн байна.

Гэмт хэрэгтнийг ийм аргаар шийтгэхийг Чех, Нигери зэрэг дэлхийн зарим улс оронд хуульчилсан байдаг бол АНУ-д анхны тохиолдол болжээ.

Луизианагийн хууль энэ оны наймдугаар сарын 1-нээс үйлчилж эхлэх бөгөөд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах зорилготой гэнэ.

Шүүмжлэгчид энэ хуулийг АНУ-ын үндсэн хуулийг зөрчсөн “харгис” арга хэмжээ гэж үзэж байна.

Тиймээс хууль хэрэгжиж эхлэхээсээ өмнө эрх зүйн нэлээд саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй гэж тэд дүгнэжээ.

Шинэ хууль нь 13 хүртэл насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд мэс заслын аргаар хөнгөлөх ял оноох боломжийг шүүгчдэд олгож байна.

Уг ялыг автоматаар оноохгүй, шүүгч хувь хүнийхээ үзэмжээр шийддэг байх гэнэ.

Одоо Луизиана мужийн шоронд ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн 2,224 хүн хоригдож байгаа. Гэхдээ хууль наймдугаар сарын 1-нээс хойш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст үйлчлэх юм байна.

Луизиана, Калифорни, Флорида, Техас зэрэг АНУ-ын цөөн хэдэн мужид зарим бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт химийн аргаар хөнгөлөх ял оноодог.

Хэрвээ яллагдагч өөрөө хүсвэл үүнийг мэс заслын аргаар солих боломжтой байдаг ажээ.

Харин шүүгчдэд ийм ял оноох эрх өгсөн анхны муж нь Луизиана болж байна.

Химийн арга нь тестостерон дааврын ялгарлыг зогсоох үйлчилгээтэй эм уулгах замаар хүний бэлгийн дур хүслийг бууруулдаг.

Харин мэс заслын арга нь хүний төмсөг болон өндгөвчийг мэсээр салгаж авах арга юм.

Хуулийн төслийг Бүгд Найрамдах Нам давамгайлдаг мужийн хууль тогтоох хоёр танхим хоёул олонхын саналаар дэмжсэн байна.

Эсэргүүцсэн цөөнхийн ихэнх нь Ардчилсан Намын гишүүд байжээ.

Уг хууль нь АНУ-ын үндсэн хуулийн заалтыг зөрчиж байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна.

Тухайлбал Элмхарстын Их сургуулийн философийн профессор Катрина Сифферд “амийг амиар төлөх” зарчимтай ийм шийтгэлийг АНУ-ын хувьд хэтэрхий харгис гэж үзэж байгаа аж.

“Бид хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг хүчиндэж шийтгэдэггүй. Бид хулгайчийн гарыг огтолдоггүй” гэж тэр тайлбарлаж байна.

Луизиана бол гэмт хэрэгтэй тэмцэх хатуу бодлогоороо алдартай муж юм. Тухайлбал тус мужид цаазын ял гүйцэтгэхдээ азотын хийгээр хордуулах, цахилгаан сандалд суулгах аль аль аргыг хэрэглэдэг.

Энэ оны нэгдүгээр сард Луизианагийн захирагчийн ажлыг авсан Бүгд Найрамдах Намын улстөрч Жэфф Ландри гэмт хэрэгтэй хатуу тэмцэх бодлого баримталдаг юм.

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 23 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 33 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 39 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 41 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 44 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 48 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 52 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 57 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 0 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 26 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 32 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 40 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 44 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 52 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 55 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 0 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 8 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 12 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top