x

НАТО-гийн гишүүн 20 гаруй улс ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахад зарцуулна

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 18 /VOA/. ДНБ-ий хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулах зорилтыг энэ онд НАТО-гийн гишүүн 20 гаруй улс биелүүлнэ гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг даваа гарагт Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаныхаа дараа мэдэгджээ. 

Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийх үеэр Й.Столтенберг хэлэхдээ, одоо энэ зорилтыг хэрэгжүүлж буй НАТО-гийн холбоотнуудын тоо таван жилийн өмнөхөөс хамаагүй олон болсон, тухайн үед ийм улс орны тоо арваас хэтрэхгүй байв гэлээ.  

“Европын холбоотнууд болон Канад улс энэ онд батлан хамгаалах зардлаа 18 хувиар нэмэгдүүлж байгаа нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн их хувиар өсгөсөн үзүүлэлт бөгөөд 23 улс энэ онд батлан хамгаалах зардалд ДНБ-ий 2 ба түүнээс дээш хувийг зарцуулахаар төлөвлөж байна" гэж эвслийн тэргүүн хэлсэн байна. 

Й.Столтенберг АНУ-ын нийслэлд ирэх сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар Вашингтонд иржээ.

Ж.Байден хэлэхдээ, Украин Оросын цэргүүдтэй тулалдаж байгаа энэ үед Европын хувьд Дэлхийн II дайнаас хойших хамгийн эгзэгтэй мөчүүдийг туулж байна гэжээ. “Бид НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлж, газар нутгийнх нь нэг сантиметр бүрийг хамгаалах болно гэдгийг харууллаа” гэж тэрбээр хэлсэн байна.

НАТО-гийн удирдагчид 2014 оны дээд хэмжээний уулзалтын үеэр ДНБ-ий хоёр хувийг батлан хамгаалахад зарцуулах зорилт тавихад АНУ, Грек, Их Британи гэсэн гуравхан гишүүн орон биелүүлснийг Й.Столтенберг онцлон тэмдэглэжээ. Тухайн үед НАТО 28 гишүүнтэй байсан бол одоо 32 болоод байгаа юм.

Түүний хэлснээр, Вашингтонд болох эвслийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдэв нь НАТО-гийн батлах хамгаалах зардлын тухай байх аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 34 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 40 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 42 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 45 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 49 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 53 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 58 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 1 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 27 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 33 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 41 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 45 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 53 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 56 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 1 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 9 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 13 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top