x

Путин батлан хамгаалахын дөрвөн дэд сайдаа чөлөөлж, нэг дэд сайдаар нь хамаатнаа томилов

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр батлан хамгаалахын дөрвөн дэд сайдаа албан тушаалаас нь чөлөөлжээ.

Үүнтэй зэрэг Анна Цивилеваг дэд сайдын албан тушаалд томилох шийдвэр гаргасан байна.

Путиний чөлөөлсөн дэд сайд нар нь Николай Панков, Руслан Цаликов, Татяна Шевцова, Павел Попов нар байжээ.

Харин шинээр томилогдсон Цивилева нь Путиний ойрын хамаатан буюу үеэлийнх нь охин болохыг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Цивилевагаас гадна Путин өчигдөр сангийн дэд сайд Леонид Горнинийг батлан хамгаалахын тэргүүн дэд сайдаар, ерөнхий сайд асан Михаил Фрадковын хүү Павел Фрадков болон Олег Савельев нарыг дэд сайдаар томилжээ.

Путин өнгөрсөн сард батлан хамгаалах яамандаа халаа сэлгээ эхлүүлэхдээ хамгийн түрүүнд олон жил сайдаар ажилласан өөрийн шадар хүн Сергей Шойгуг чөлөөлж, оронд нь эдийн засагч Андрей Белоусовыг томилж байв.

Дараа нь батлан хамгаалах яамны хэд хэдэн өндөр албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан юм.зураг

Цивилеваг “Путиний ойрын хамаатан” гэсэн үндэслэлээр 2022 онд Их Британийн засгийн газар, Европын Холбоо хар жагсаалтдаа нэмж байжээ.

Тэрбээр өмнө нь томоохон нүүрсний компанийг удирдаж, бас Украинд байлдаж буй цэргүүдийн ар гэрийг тэтгэх засгийн газрын санг удирдаж байсан юм.

Цивилева одоо батлан хамгаалах яаманд цэргүүдийн нийгмийн асуудлыг хариуцах юм байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 53 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 57 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 20 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 27 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 49 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 57 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 20 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top