x

Дэлхийд анхны натри хөргүүртэй реакторыг Б.Гейтсийн компани барина

Америкийн тэрбумтан Билл Гейтсийн үүсгэн байгуулсан “ТерраПауэр” компани дэлхийд анхных болох натри хөргүүртэй цөмийн реакторыг барих ажлыг эхлүүлжээ. Энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр АНУ цөмийн эрчим хүчний салбарт манлайлна гэж тэрбээр үзэж байна. 

“Натриум” хэмээн нэрлэсэн уг реактор нь АНУ-ын Вайоминг муж улсын Кеммерер хотод байрлах бөгөөд ашиглалтад оруулсны дараа бүрэн ажиллагаатай арилжааны цахилгаан станц болох ажээ. Гейтсийн хэлснээр, “Натриум” нь "дэлхийн хамгийн дэвшилтэт, хамгийн аюулгүй цөмийн байгууламж" байх агаад өнөөдөр ашиглаж байгаа реакторуудаас хэд дахин бага хаягдал ялгаруулна. 

Уг станцыг "Науттон" гэдэг хааж буй нүүрсний цахилгаан станцын ойролцоо барих бөгөөд нүүрсний эрчим хүчнээс цөмийн эрчим хүч рүү шилжихээр хэрэгжүүлж буй дэлхийн цорын ганц төсөл юм.

Эрчим хүч үйлдвэрлэдэг уурын турбин болон бусад төхөөрөмжийг байрлуулах “эрчим хүчний арал” дээрх барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх ажээ. "Натриум" атомын цахилгаан станцыг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. АНУ-ын цөмийн салбарын үйл ажиллагааг зохицуулах хороо тус компанийн барилгын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж байх хооронд станцын цөмийн бус хэсгүүдийг эхлээд барих аж. Зохицуулах хороо компанийн хүсэлтийг өнгөрсөн сард хүлээн авчээ. 

Натри хөргүүртэй реакторын хөргүүрийн материалд усны оронд натриг ашигладаг. Ингэснээр одоогийн ажиллаж байгаа реакторуудаас илүү бага даралтад, өндөр температурт ажиллах боломж олгодог бөгөөд системийн аюулгүй байдал болон үр ашгийг нэмэгдүүлдэг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 36 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 42 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 46 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 47 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 48 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 49 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 54 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 59 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 3 цаг 3 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 3 цаг 10 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 3 цаг 11 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 3 цаг 13 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 3 цаг 15 мин УБ-Дархан чиглэлийн зам нээлттэй ч цасан шуургатай байна 3 цаг 22 мин Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 5 цаг 29 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 5 цаг 30 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 5 цаг 30 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 5 цаг 33 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 5 цаг 36 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top