x

Хондурас улс 20,000 хоригдлын багтаамжтай “мега шорон” байгуулахаар болжээ

Бямба гарагт Төв Америкийн Хондурас улсын ерөнхийлөгч Сиомара Кастро нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх цогц төлөвлөгөөг зарлажээ.

Тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, хар тамхины наймаачдыг террорист ангилалд оруулах, шоронгийн зай багтаамжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг танилцуулсан байна.

Эдгээрээс хамгийн сонирхолтой арга хэмжээ нь 20,000 хоригдлын багтаамж бүхий “мега шорон” байгуулах төлөвлөгөө байлаа.

Хөрш Эль Сальвадор улс саяхан бас гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд 40,000 хоригдлын багтаамжтай шорон байгуулсан нь нийт Латин Америкийн хамгийн том шорон болсон юм.

Хондурас улсын зүүн бүсийн Оланчо мужийн нутагт хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорих 20,000 хүний багтаамжтай шорон байгуулах ажил ойрын үед эхлэхийг тус улсын зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн, хошууч генерал Рузвельт Эрнандез мэдээлжээ.

10 сая хүн амтай Хондурас улсын нийт шоронгийн багтаамж 13,000 байдаг ч одоогоор 19,500 орчим хүн хоригдож байгаа юм байна.

Өнгөрсөн онд ерөнхийлөгч Кастро тус улсын эргээс 250 км зайтай оршдог Ислас дел Сисне арал дээр 2,000 хүний багтаамжтай шорон байгуулах төлөвлөгөөг зарлаж байв. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст оршдог цорын ганц арлын шорон болох юм.

Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Найб Букелегийн гэмт хэрэгтэй хатуу аргаар тэмцэж буй туршлага сүүлийн жилүүдэд Төв Америкийн орнуудын дунд үлгэр жишээ болоод байгаа.

Хондурасын зүүний үзэлтэй ерөнхийлөгч Сиомара Кастро хөршийнхөө туршлагыг авч хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын дотоод хэргийн сайд Густаво Санчез 2024 оны эхний таван сард бүртгэгдсэн аллагын тоо өнгөрсөн оны ижил хугацаатай харьцуулахад 20 хувиар буурсныг мэдээлсэн юм.

Гэхдээ ажиглагчид Букелегийн загвар илүү хүчирхэг гэмт хэргийн бүлгүүдтэй, авлига гүнзгийрсэн Хондураст үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэж байна.

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 25 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 35 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 41 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 43 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 47 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 51 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 54 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 59 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 2 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 28 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 34 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 42 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 46 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 54 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 58 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 3 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 10 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 14 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 31 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top