x

Газын зурваст "тактикийн завсарлага" авч байгаагаа Израилын арми мэдэгдэв

ЕЛЬ-АВИВ, 2024 оны зургаадугаар сарын 17 /euronews/. Израилын батлан хамгаалах хүчин палестинчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагаанд “тактикийн завсарлага” авч байгаагаа мэдэгдлээ. 

Тодруулбал, Газын зурвасын өмнөд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг өдрийн цагаар түр зогсоох ажээ. Палестинчуудад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “тактикийн завсарлага авах” шийдвэрийг гаргасан байна.

Израилын тал НҮБ болон бусад олон улсын байгууллагатай зөвлөлдсөний дараа ийм алхам хийжээ. Тус улсын Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд дурдсанаар, дараагийн мэдэгдлийг гаргах хүртэл өдөр бүр түр гал зогсооно.

Өглөөний 8 цагаас оройн 19 цаг хүртэл байлдааны ажиллагааг түр зогсоосноор хоол хүнс болон бусад тусламжийг ачсан ачааны машинууд Керем-Шалом шалган нэвтрүүлэх цэгт хүрснийхээ дараа Салах ад-Диний хурдны зам, мөн Газын зурвасын хойд хэсэгт аюулгүй явж хүрэх ёстой. Израилын Батлан хамгаалах хүчин хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжих болно гэдгээ мэдэгджээ.

Израилын цэргүүд Рафах руу дайрснаас хойш Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар тус улсад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байгаа юм.

“Тактикийн завсарлага авах” шийдвэрийг Израилын бүх улстөрч бүгд зөвшөөрөөгүй байна. Уг шийдвэрийг хэт барууны үзэлтэй, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир эрс шүүмжилжээ. Улмаар Израилын батлан хамгаалах хүчин гал түр зогсоосон нь Рафах дахь ажиллагааг зогсоосон гэсэн үг биш гэдгийг мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 1 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 4 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 5 мин Хилийн чанадад очиж авлига авсан байж болзошгүй албан тушаалтнуудыг хуулийн өмнө дуудъя 42 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 1 цаг 58 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 2 цаг 8 мин Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 3 цаг 8 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 3 цаг 9 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 3 цаг 10 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 3 цаг 20 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 3 цаг 20 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 21 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 5 цаг 10 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 5 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 5 цаг 22 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 7 цаг 3 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 7 цаг 16 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 7 цаг 26 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 21 цаг 19 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 21 цаг 20 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top