x

Америкийн бизнесийн түүхэнд байгаагүй өндөр шагнал урамшууллыг Илон Маск хүртэхээр боллоо

Тесла компанийн хувь эзэмшигчид өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн удаан яригдсан урамшууллын дүнг баталжээ.

Тэрбээр 2018 оноос хойш гаргасан амжилтынхаа төлөө $56 тэрбум хүртэл хэмжээтэй урамшуулал хүртэхээр болсон нь Америкийн бизнесийн салбарын түүхэнд байгаагүй их мөнгө юм.

$56 тэрбум хүртэл гэсний шалтгаан нь Тесла компанийн хувьцааны ханшаас хамаарч хэмжээ эцэслэн тогтоогдохтой холбоотой юм.

Өчигдөр Тесла компанийн жил тутмын хувьцаа эзэмшигчдийн хурал тус компани албан ёсны бүртгэлтэй Техас мужид зохион байгуулагджээ.

Өмнө нь Делавар мужид Тесла бүртгэлтэй байсан юм. Гэвч Маскийн урамшууллын хэмжээг энэ оны эхээр Делавар мужийн шүүх “үндэслэлгүй хэт өндөр” гэж үзээд хориг тавьсан нь бүртгэлээ шилжүүлэхэд хүргэжээ. Теслагийн зарим жижиг хувь эзэмшигчид Маскийн урамшууллыг цуцлуулахаар тус мужийн шүүхэд хандаад байсан юм.

Хурлын шийдвэрийн дагуу Илон Маск компанийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх 300 орчим сая ширхэг хувьцааг урамшуулалд авах болж байна.

Делаварын шүүхийн шийдвэрийн дараа хувьцаа эзэмшигчид Тесла компанийн бүртгэлийг өөр мужид шилжүүлж, Маскийн урамшууллын асуудлаар дахин санал хураахаар болж байлаа.

Төлөөлөн удирдах зөвлөл Теслаг амжилттай ажиллуулсан Маск ийм хэмжээний урамшуулал хүртэх эрхтэй гэж үзэж байв.

Бас Маскийг алдалгүй, компанид үргэлжлүүлэн ажиллуулахад уг урамшуулал чухал нөлөөтэй гэж үзсэн юм.

Маскийн урамшуулал нь өнгөрсөн оны Америкийн захирлуудын авсан хамгийн өндөр урамшууллын хэмжээнээс бараг 300 дахин өндөр болж байна.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 23 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 33 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 39 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 41 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 45 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 49 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 52 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 57 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 0 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 26 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 32 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 40 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 44 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 52 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 55 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 0 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 8 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 12 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top