x

Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг Норвегт нээжээ

ОСЛО, 2024 оны зургаадугаар сарын 12 /CNBC/. Норвегийн уул уурхайн “Rare Earths Norway” компани Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг илрүүлсэн гэдгээ мэдэгджээ.

Европ тивийн газрын ховор элементийн хамгийн том ордыг нээсэн нь европчуудын хувьд ховор элементийн зах зээл дэх Хятадын ноёрхлыг зогсооход түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Ирэх жилүүдэд цэвэр эрчим хүч рүү эрчимтэй шилжих тул газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын эрэлт эрс өсөх төлөвтэй байгаа юм.

Норвегийн зүүн өмнөд хэсэгт орших Фен карбонатитын цогцолбор нь газрын ховор элементийн ислийн нийт 8.8 сая тонн нөөцтэй гэж “Rare Earths Norway” компанийн энэ сарын 6-нд хийсэн мэдэгдэлд дурджээ. Энэхүү нээлт нь өнгөрсөн онд хөрш Шведэд илрүүлсэн газрын ховор элементийн асар том ордын сүрийг дарлаа.

“Rare Earths Norway” компанийн гүйцэтгэх захирал Альф Рейстад CNBC телевизэд мэдээлэхдээ, Фен дэх нээлт нь компанийн хувьд “томоохон үйл явдал” боллоо гэжээ. “Өнөөдөр Европт газрын ховор элементийг огт олборлохгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй” гэж А.Рейстад даваа гарагт цахим хурлын үеэр хэлсэн байна.

Европын Холбооны /ЕХ/ Чухал түүхий эдийн тухай хуулийн нэг зорилго бол 2030 он гэхэд ЕХ-ны газрын ховор элементийн жилийн хэрэгцээний 10-аас доошгүй хувийг олборлох явдал бөгөөд манай компани энэ зорилгод хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэж “Rare Earths Norway” мэдэгджээ.

Осло хотоос баруун өмнө зүгт 210 км-ийн зайд орших Телемарк тойрог дахь газрын ховор элементийн орд нь Норвег улсыг Европын ховор элемент, чухал түүхий эдийн сүлжээний салшгүй хэсэг болгоно гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 25 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 35 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 41 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 43 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 46 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 50 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 54 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 59 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 2 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 28 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 34 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 42 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 46 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 54 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 57 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 2 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 10 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 14 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 31 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top