x

ХАМАС-аас гал зогсоох төлөвлөгөөнд хариу өгчээ

КАИР, 2024 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. Египет, Катар улсуудын зуучлагчид Газын зурваст гал зогсоох тухай АНУ-ын төлөвлөгөөнд ХАМАС болон Палестины бүлэглэлүүдээс хариу хүлээн авлаа гэж Египет, Катарын Засгийн газрууд мягмар гарагт мэдэгджээ.

Египет, Катарын мэдэгдэлд ямар хариу өгсөн талаар тодорхой дурдаагүй боловч энэ талаар мэдээлэл бүхий нэрээ нууцалсан төлөөлөгчийн хэлснээр, ХАМАС Израилтай бүрмөсөн гал зогсоох, Израилын цэргийг Газаас, тэр дундаа Рафах хотоос гаргах шинэ хуваарийг санал болгосон байна.

ХАМАС-ын нэрээ нууцлахыг хүссэн өөр нэгэн төлөөлөгчөөс хариуны талаар тодруулахад, “Бид өмнөх байр сууриа дахин илэрхийллээ. Тийм ч том ялгаа байхгүй байх гэж бодож байна. Одоо Израилын талын шийдвэрээс бүх зүйл шалтгаална” гэж хариулжээ.

“Талууд тохиролцоонд хүрэх хүртэл Египет, Катар улсууд АНУ-ын хамт зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлж, хариуг судалж, холбогдох талуудтай дараагийн алхмуудыг зохицуулах болно” гэж Египетийн яам мэдэгдсэн байна.

Газын зурвас дахь дайныг зогсоох тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хариугаа Катар, Египетийн зуучлагчдад хүргүүлсэн гэдгээ ХАМАС болон Палестины “Исламын Жихад” бүлэглэлээс мэдэгдсэний дараахан Египетийн тал дээрх мэдэгдлийг хийжээ.

Даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газын зурваст Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн саналыг дэмжсэн юм. Ж.Байден Газад гал зогсоох тухай “гурван үе шаттай” саналыг дэвшүүлсэн бөгөөд үүнд Газын зурваст бүрмөсөн гал зогсоох хэлэлцээ хийх, барьцаанд байгаа израилчуудыг палестин хоригдлуудаар солилцох зэрэг багтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 57 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 1 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 24 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 31 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 53 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 1 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 24 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top