x

Казахстанд 200 жилийн өмнө устаж алга болсон тахийг нутагшуулж эхэлжээ

Казахстанд 200 орчим жилийн өмнө устаж алга болсон зэрлэг адууны төрөл зүйл тахийг нутагшуулах ажил эхэлжээ.

Берлинээс дөрвөн гүү, Прага хотоос нэг азарга, хоёр гүү, нийт долоон тахь ачсан Чехийн нисэх хүчний тээврийн онгоц Казахстанд саяхан газардсан байна.

Адууг хамгийн анх 5,500 орчим жилийн өмнө гаршуулсан нутаг болох Төв Азийн хээр талд Пржевальскийн адуу гэгддэг тахь 200 жилийн өмнө нутаглаж байжээ.

“Дэлхий дээр үлдээд буй цорын ганц зэрлэг адуу энэ юм. Мустанг бол гаршуулсан байгаад сүүлд зэрлэгшсэн адуу” гэж Прага хотын амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Филип Машек тайлбарлажээ.

зураг

 

Зэрлэг байгальд тахь 1960-аад оны үед бүрэн устсаны дараа Мюнхен, Прага хотуудын амьтны хүрээлэнд хоёр бүлэг тахь үлдсэн байдаг.

“Энэ бол манай гараг дээр үлдсэн сүүлчийн зэрлэг адууны шинэ түүхийн эхлэл юм” гэж Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек мэдэгджээ.

Тус хүрээлэн 2011 онд тахийг Монголд нутагшуулах төслийг эхлүүлж байсан юм. Уг төсөл 2019 он хүртэл үргэлжлэхдээ нийт есөн удаагийн нислэгээр тахь тээвэрлэн авчирч байжээ.

Одоо Монголын хээр талд амьдардаг тахийн сүргийн тоо толгой 1,500 хүрснийг Машек мэдээлсэн байна.

Прага хотын амьтны хүрээлэн ирэх таван жилийн хугацаанд Казахстанд нийт 40 тахь тээвэрлэн хүргэх гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 3 цаг 23 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 3 цаг 27 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 3 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 3 цаг 36 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 5 цаг 41 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 5 цаг 48 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 6 цаг 8 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 6 цаг 13 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 6 цаг 17 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 6 цаг 25 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 6 цаг 30 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 7 цаг 2 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 23 цаг 29 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Өчигдөр 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Өчигдөр 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Өчигдөр 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top