x

Украины арми Крымийн хойг дахь Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг устгаснаа мэдээлжээ

Зургаадугаар сарын 10-ны шөнө Крымийн хойгт байрладаг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн системийг устгаснаа Украины зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал Черноморское, Евпатория орчимд хоёр С-300 систем, Жанкой орчимд нэг С-400 системийг амжилттай устгаснаа Украины зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлсэн байна.

“Манай харвасан ганц ч пуужинг зогсоосонгүй. Украины пуужингийн цохилтын дараа тухайн бүс нутагт С-300/С-400 системүүдийн радар ажиллахаа больсон. Үүнээс гадна цохилт өгсөн гурван газарт бүгдэд нь сум дэлбэрснийг бүртгэлээ” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

Оросын Astra телеграм сувгийн мэдээлснээр тухайн шөнө Украины талаас АНУ-д үйлдвэрлэсэн арван ширхэг ATACMS пуужингаар Крымийн хэд хэдэн байрлалд довтолсон байна.

Тэдгээрийн хоёр нь Громово тосгоны ойролцоох ОХУ-ын батлан хамгаалах яамны агаарын довтолгооноос хамгаалах 31 дүгээр дивизийн байрлалд тусжээ.

Үүний улмаас хоёр С-300 систем, хоёр радарын станц сүйрсэн байна. Нэг алба хаагч алагдаж, дөрвөн цэрэг шархаджээ.

Жанкой дүүрэгт дөрвөн пуужин туссаны улмаас хоёр радар гэмтэж, нэг алба хаагч алагдсан байна.

Саки дүүрэгт дөрвөн пуужин довтолсны дараа зэвсэг техникийн хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж буйг мэдээлжээ.

Украины зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-аас алсын тусгалын ATACMS пуужингууд хүлээж авсны дараа Крымийн хойг дахь Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг “ангуучилж” эхэлсэн юм.

Дөрөвдүгээр сарын сүүлээр Крым дэх агаарын довтолгооноос хамгаалах гурван бааз, түүний дотор Жанкойн нисэх онгоцны буудалд нэг дор довтолсны улмаас нэлээд хэмжээний хохирол учруулж байв.

Тавдугаар сарын 13-нд Украины пуужингийн цохилтын улмаас Ай-Петри ууланд байрладаг ОХУ-ын зэвсэгт хүчний гуравдугаар радиотехникийн ангийн агаарын довтолгооноос хамгаалах бааз сүйрсэн юм.

Зургаадугаар сарын эхээр АНУ-ын эрх баригчид зэвсгийг нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрөл өгсний дараа Украины тал HIMARS пуужингаар Белгород мужид байрладаг хоёр С-300/С-400 систем болон хэд хэдэн туслах техникийг устгажээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    украйны арми ялчихвал яанаа!
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 55 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 59 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 22 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 29 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 51 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 59 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 22 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top