x

К.Алькараз Францын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлэв

Испанийн теннисчин Карлос Алькараз Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын финалд Александр Зверевийг буулган авснаар Их дуулгын гурван төрөлд аваргалсан хамгийн залуу тамирчин боллоо.

Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж буй К.Алькараз финалын тоглолтод дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж буй герман теннисчин А.Зверевийг 6-3, 2-6, 5-7, 6-1, 6-2-ын харьцаагаар хожжээ. Тоглолт дөрвөн цаг 19 минутын турш үргэлжилсэн байна.

Нутаг нэгт, алдарт теннисчин Рафаэль Надалийг Их дуулгын цомыг өргөж буйг харж өссөн 21 настай К.Алькараз өдгөө Р.Надалийг ардаа орхиж, гурван төрөлд аваргын цом хүртсэн хамгийн залуу теннисчин болж байна. “Ролан Гаррос”-т хамгийн олон буюу 14 удаа түрүүлсэн Р.Надаль уг амжилтад хүрэхдээ түүнээс 1.5 насаар ах байжээ.

Өдгөө 27 настай А.Зверевийн хувьд 2020 онд АНУ-ын нээлттэй тэмцээний дэд байрт, 2021-2023 онд Парисын тэмцээний хагас шигшээд шалгарч байлаа. 

Түүнчлэн Рафаэль Надаль, Новак Жокович, Рожер Федерер нарын хэн нь ч 2004 оноос хойш “Ролан Гаррос”-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шувтаргын тоглолтод шалгараагүй анхны тохиолдол энэ болжээ. Р.Надалийн хувьд хоёр долоо хоногийн өмнө эхний тойрогт А.Зверевт хожигдсон бол гурван удаагийн аварга Н.Жокович шөвгийн наймд тоглохоосоо өмнө өвдгөө бэртээж, мэс засал хийлгэх шаардлагатай болсон юм. Харин Р.Федерер зодог тайлсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 56 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 0 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 23 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 30 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 52 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 0 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 23 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top