x

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Олон улсын шүүхэд хандав

Олон улсын хүний эрхийн холбоо (FIDH)-ны хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэн ядалтыг өдөөсөн Оросын суртал ухуулагчдын эсрэг Олон улсын Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Тэд “Оросын “нэрт” суртал ухуулагчид болох Владимир Соловьев, Дмитрий Киселев, Маргарита Симонян, Дмитрий Медведев, Сергей Мардан нарыг энэхүү шүүхээс баривчлах тушаал гаргана гэж тэд найдаж байна” гэж мэдэгдэв.

Олон улсын Эрүүгийн хэргийн шүүх Украины хүүхдүүдийг 2023 онд ОХУ-д албадан гаргасан ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Хүүхдийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргаж байжээ.

Ромын дүрмийн дагуу үзэн ядсан үг хэллэгийг гэмт хэрэг гэж тооцдоггүй ч Руанда, Югославт болсон хэргийн эрүүгийн шүүхийн практикт тулгуурлан хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэн ядсан үг хэллэгийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрч болно гэсэн хуулийн үндэслэл, жишиг бий болгохыг оролдож байгаа юм байна.Хэвлэлийн бага хурал дээр FIDH-ийн гишүүд болон мэргэжилтнүүд үзэн ядсан үг хэллэг нь дайныг өдөөж, зөвтгөхөд томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон байна.

Тухайлбал, 2014 оноос хойш Оросын суртал ухуулга тасралтгүй давтсаар ирсэн “Киев дэх нацистууд” гэсэн худал ухуулга нь Оросын зах хязгаарын олон тооны хүмүүсийг нацистууд үнэхээр Украины удирдаж байна гэж үзэхэд хүргэж, одоогийн дайныг Аугаа эх орны дайнтай адилтгахад хүргээд байгааг анхааруулсан байна. Мэргэжилтнүүд мөн Оросын суртал ухуулагчдын нийгэмдээ тулгаж буй өөр нэг тууштай санаа бол Украин гэж улс байхгүй, Украин үндэстний түүхэн газар бол “том ах”-ын хажуугаас явсан өөрсдийгөө Украин гэж нэрлэсэн “бяцхан оросууд” юм гэсэн худал ухуулга юм.

Учир нь түүхэнд Киевийн орос гэж байснаас бус Москвитын орос гэж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын ачаар хүчирхэгжсэн Москвагийнхан түүхэн үндэстэн болох гэж Киевээс орос гэдэг үгийг нь булааж өөрсдийгөө нэрлэсэн гэсэн үг юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 16 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 26 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 34 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 37 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 41 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 45 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 50 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 53 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 19 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 25 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 33 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 37 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 48 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 53 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 1 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 5 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top