x

Украины асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Камилла Харрис АНУ-ыг төлөөлнө

Энэ сард Швейцар улсад болох Украины энх тайвны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад дэд ерөнхийлөгч Камала Харрис, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар оролцоно гэж Цагаан ордон даваа гаригт мэдээлжээ. 

К.Харрис зургаадугаар сарын 15-нд Швейцарын Люцерн хотыг зорино. Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын Дүрмийн зарчимд тулгуурласан шударга, бат бөх энх тайван тогтооход чиглэсэн Украины хүчин чармайлтыг дэмжих тухай АНУ-ын засаг захиргааны амлалтыг дэд ерөнхийлөгч дахин онцлон тэмдэглэх болно гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн Оросын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалж буй Украины ард түмэнд дэмжлэг үзүүлэхээ дахин нотлох аж. 

Дэд ерөнхийлөгчийн хамт уг уулзалтад үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан АНУ-ыг төлөөлөн оролцоно.

Украины асуудлаарх дэлхийн энх тайвны дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд Люцерн хотын ойролцоо орших Бюргеншток амралт сувиллын газар болно. Энэ удаагийн бага хуралд 100 орчим орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа бөгөөд 2023 онд Дани, Саудын Араб, Мальтад, өнгөрсөн нэгдүгээр сард Давост болсон Украины дайныг тайван замаар шийдвэрлэх тухай өмнөх дөрвөн бага хурлын адил өндөр дээд түвшинд болох ёстой. 

Бюргеншток хотноо болох уулзалтад Украины тал БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг мөн урьсан тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ. Харин Хятадын тал уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 

Уг уулзалтад ОХУ-ыг уриагүй байна. Оросын тал мэдэгдэхдээ, ОХУ-ын оролцоогүйгээр ийм уулзалт зохион байгуулах нь утгагүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ыг дээд хэмжээний уулзалтыг тасалдуулахыг зорьж байна гэж буруутгасан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Калифорнид болох сонгуулийн кампанит ажлын улмаас Швейцарт болох бага хурлыг өнжиж магадгүй гэж “Блүүмберг” агентлаг тавдугаар сарын сүүлчээр мэдээлж байв. Тус агентлагийн мэдээлснээр, Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор Италид хүрэлцэн очих боловч зургаадугаар сарын 15-нд сонгуулийн кампанит ажилд зориулж хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцохоор Лос-Анжелес хотыг зорих юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    хөөрхий зөнөг тэнэг 2 гэдэг шиг зеленский байден 2 яана даа!
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 15 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 25 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 36 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 40 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 43 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 59 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 3 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top