x

Азийн аюулгүй байдлын “Шангри Лагийн яриа хэлэлцээ” чуулган өндөрлөв

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын оролцдог аюулгүй байдлын хамгийн том чуулган болох "Шангри-лагийн яриа хэлэлцээ" өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. Чуулганаар Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, талууд хоёр болон гурван талт яриа хэлэлцээ, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Мөн энэ удаагийн чуулганд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский оролцсон нь чуулганы олон улсын анхаарлыг татсан голлох хэсэг байлаа гэж олон улсын агентлагууд бичиж байна. Чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Батлан хамгаалахын сайд нар оролцсон. Хэдийгээр Ази-Номхон далайн бүсийн уулзалт боловч тив дэлхийн анхаарлыг татаж байгаа Украины дайнтай холбоотойгоор Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ аюулгүй байдлын чуулганд оролцсон байна.

Сингапурт болсон энэ чуулганы үеэр Володимир Зеленский дэлхийн улс орнуудыг энэ сард Швейцарын Женев хотод болох Украины энх тайвны хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьсан байна. Украины энх тайвны хурлаар Володимир Зеленский одоо үргэлжилж байгаа дайны галыг зогсоох өөрийн төлөвлөгөөг танилцуулна гэж дурджээ.

Мөн Азийн, дэлхийн батлан хамгаалах салбар хүчирхэг гүрнүүдийг улсад нь цэргийн тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр дундаа агаарын дроноос хамгаалах систем хөгжүүлэхэд нь технологи, санхүүгийн хэлбэрээр туслахыг хүсжээ.

Одоо үргэлжилж байгаа дайны галыг зогсоож, энх тайван авчрахад дипломат арга зам хамгийн чухал гэж онцолсон байна. Энэ сарын 15, 16-нд Женевт болох энх тайвны хуралд нь дэлхийн 100 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно гэж мэдэгджээ.

"Шангри-лагийн яриа хэлэлцээ"-ний анхаарлыг Украины Ерөнхийлөгчийн үг ихээхэн татсан ч чуулганы голлох аженда нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудал байсан. Энэ чуулганд Өмнөд Хятадын тэнгист эргүүлд гардаг улсуудын эргийн хамгаалагчид очиж оролцсон.

Эргийн хамгаалалтын удирдлагууд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа түрэмгий ажиллагаануудын талаар хэлэлцсэн. Өмнөд Хятадын тэнгист хиллэж, харуулаа илгээдэг Филиппин улс Хятадын харуулын ажиллагааг шүүмжилсэн бол АНУ-ын зүгээс Филиппиний эргийн хамгаалагчдад усан хилээ хамгаалахад нь тусална гэж мэдэгджээ.

"Шангри-лагийн яриа хэлэлцээ" чуулганы томоохон оролцогчдын нэг болох Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жүн харин Тайванийн асуудлаар үг хэлсэн байна. Тэрбээр Тайвань бол Хятадын нэг хэсэг, дотоод асуудал нь, тиймээс гадны улс орнууд Тайвань, Хятадын асуудалд оролцох эрхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Мөн Тайванийг Хятадаас салгах гэсэн хэн ч байсан буруу зүйлээрээ хөөцөлдөж байгаа хэрэг гэж анхааруулсан байр суурь илэрхийлжээ. БНХАУ нь Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг. Тиймдээ ч тусгаар тогтнолын асуудлыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Өнгөрсөн сард Тайванийн шинэ Ерөнхийлөгч Лаи Чинь Тэ тангараг өргөхдөө Тайвань Хятадтай түншилж харилцана гэж хэлсэн нь Хятадын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй үг байсан гэж улс төр судлаачид үзэж байна.

Үүний дараа БНХАУ Тайванийн арлын ойролцоо цэргийн сургуулилалт явуулсан нь олон улсын анхаарлыг татсан юм. Тиймээс энэ удаагийн "Шангри-лагийн яриа хэлэлцээ"-ний голлох сэдвүүдийн нэг нь Тайвань-Хятадын харилцаа байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 13 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 23 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 31 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 35 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 39 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 47 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 50 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 16 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 22 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 30 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 34 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 46 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 51 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 58 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 2 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top