x

Их Британи удахгүй болох бүх нийтийн сонгуулийг угтаж парламентаа татан буулгалаа

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ирэх долдугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль явуулахаар одоогоос долоо хоногийн өмнө товыг зарласан. Үүнтэй холбоотойгоор Төлөөлөгчдийн танхимын депутатууд өчигдөр бүрэн эрхээ хураалгаж парламент татан буугдсаныг парламентын албан хуудсанд мэдээлжээ.

Бүх нийтийн сонгууль болохоос ажлын 25 хоногийн өмнө парламентыг татан буулгахаар хуульчилсан байдаг журмыг гүйцэлдүүлж байгаа нь энэ юм байна. Их Британийн парламентын тухай хуулиараа өмнөх бүх нийтийн сонгуулиар бүрэлдэж анхны хуралдаанаа хийснээсээ таван жилийн дараа парламент автоматаар татан буугддаг.

Эсвэл Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн товыг хаан ёсчлон баталснаар парламент татан буугдах үндэс болдог байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Риши Сунак энэ сарын 22-нд шинэ сонгууль товлож, хааны соёрхлыг хүлээж авснаа зарлаж байсан юм.

Улмаар өчигдрөөс Британийн парламент Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын бүх 650 депутат сул иргэд болжээ.

Харин дээд танхим буюу Лордуудын танхимын гишүүд томилогдсон хугацааныхаа дагуу бүрэн эрхээ үргэлжлүүлэх юм байна. Британийн “Скай ньюз” телевизийн судалгаагаар, намар зарлах хүлээлттэй байсан парламентын сонгуулийг Ерөнхий сайд Риши Сунак наашлуулж товлосон нь өнгөрөгч 4 сард Их Британи дахь инфляцын үзүүлэлт сүүлийн 3 жилийн доод үзүүлэлт 2.3 хувь руу буурсан эдийн засгийн эерэг үзүүлэлтэд гол суурилжээ.

Энэ үзүүлэлтийг Риши Сунакийн Ерөнхий сайдын албыг хүлээж авахдаа өгч байсан эдийн засгийн үзүүлэлтүүдийг ахиулах гол амлалт ажил хэрэг болсны нотолгоо гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч "Югов" судалгааны байгууллагын сүүлийн асуулгаар гэхэд Риши Сунакийн эрх баригч Консерватив нам 47 хувийн дэмжлэгтэй яваа сөрөг хүчний Лейборист намаас бүхэл бүтэн 27 хувиар доогуур үзүүлэлттэй явааг тоймчид онцолж байна.

Сүүлийн өдрүүдэд Риши Сунак Хойд Ирланд болон Уэльст сонгуулийн кампанит аянаа өрнүүлж, энэ хүрээндээ 18 настнуудыг заавал цэргийн алба хаах шаардлагагүй болгож, нэг жилийн цэргийн хөтөлбөрт хамрагдах эсвэл нийгмийн сайн дурын ажилд оролцуулах төлөвлөгөө танилцуулж байна. Мөн тэтгэврийнхний татварыг бууруулах амлалт өгчээ.

Тэгвэл сөрөг хүчний Хөдөлмөрийн намын удирдагч Кир Стармер Шотланд болон бусад газарт мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үндэсний эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж эмчлүүлэхэд хүлээгддэг удаан хугацаа, бусад чирэгдлийг багасгах зэрэг амлалтууд өгч буй юм байна.

Хоёр намын удирдагчид ирэх зургаадугаар сарын 4-нд телевизээр халз мэтгэлцэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 15 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 25 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 36 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 40 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 44 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 59 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 3 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top