x

Колумби улсад бухтай тулалдахыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ

Колумбийн конгресс бухтай тулалдах үзүүлбэрийг /коррида/ хориглосон хуулийн төслийг мягмар гарагт баталжээ. Маргаан дагуулдаг хэдий ч хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг бухтай хийх тулаан Өмнөд Америкийн тус улсад олон зуун удаа зохиогдож жил бүр олон мянган үзэгчийг татаж ирсэн юм.  

Одоо уг хуульд гарын үсэг зурах ёстой зүүний үзэлт Ерөнхийлөгч Густаво Петро X хуудсандаа, “үхэл бол үзүүлбэр биш” хэмээн хууль тогтоогчдын шийдвэрийг сайшаажээ. Конгрессын гишүүд 2027 оноос эхлэн корридаг хориглохыг 93-2 саналын харьцаагаар дэмжсэн байна.

Энэхүү хууль батлагдсанаар Колумби нь бухтай тулалдахыг хориглосон Бразил, Чили, Аргентин, Уругвай, Гватемал гэсэн бүс нутгийн бусад улсуудын эгнээнд нэгдэнэ.

2027 оноос өмнө Колумбийн эрх баригчид одоо орлого нь корридагаас шууд болон шууд бусаар хамааралтай олон арван мянган хүнд өөр ажил олоход туслах шаардлагатай болох юм. Түүнчлэн тулаан болдог байсан байгууламжуудыг бусад спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулахад зориулан шинэчлэн өөрчлөх ажээ.

Хууль тогтоогч, байгаль орчныг хамгаалагч Хуан Карлос Лосада энэ алхмыг “чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр Франс Пресс агентлагт ярилцлага өгөхдөө, Колумби улс “амьтныг тамлан зовоож буй үйлдэл болох энэ тулааныг соёлын нэг хэлбэр гэж үздэг” орнуудын “гаслант жагсаалт”-аас гарах болно гэсэн байна.

2018 онд Колумбийн Үндсэн хуулийн шүүх корридаг соёлын уламжлалын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 31 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 37 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 41 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 42 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 43 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 44 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 49 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 54 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 2 цаг 58 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 3 цаг 5 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 3 цаг 6 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 3 цаг 8 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 3 цаг 10 мин УБ-Дархан чиглэлийн зам нээлттэй ч цасан шуургатай байна 3 цаг 17 мин Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 5 цаг 24 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 5 цаг 25 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 5 цаг 26 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 5 цаг 28 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 5 цаг 31 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top