x

Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг Данийн парламент дэмжсэнгүй

Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Данийн парламент дэмжсэнгүй. 83 нь эсэргүүцэж, 21 нь дэмжиж, хоёр гишүүн түдгэлзсэнийг парламентын цахим хуудсанд мэдээлжээ.

Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг тус улсын сөрөг хүчний дөрвөн нам энэ оны хоёрдугаар сард өргөн барьсан. Дөрөвдүгээр сард уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен “Дани улсын хувьд ямар ч урьдчилсан нөхцөл байхгүй гэсэн ганц шалтгаанаар тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид энэ тогтоолыг дэмжихгүй, гэхдээ дэмжих өдөр ирээсэй гэж хүсэж байгаа" гэсэн байна” гэжээ. 

Норвег, Испани, Ирланд улсууд өчигдөр Палестиныг тусгаар улсаар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Хоёр өдрийн өмнө Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде албан ёсоор хүлээн зөвшөөрснийг баталгаажуулсан баримт бичгийг Палестины засаг захиргааны Ерөнхий сайд Мухаммед Мустафатай Брюссельд уулзах үеэрээ гардуулжээ. “Хэрэв бусад орон Норвегийн жишээг дагавал эл шийдвэр нь Ойрх Дорнодын байдлыг тайван замаар зохицуулах хүчин чармайлтад томоохон түлхэц өгч чадна” гэж Эспен Барт Эйде хэлсэн байна. 

Харин Израил улс Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг эрс эсэргүүцэж байгаа юм. Герман улсын хувьд Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Палестиныг дангаар хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 1 цаг 7 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 1 цаг 10 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 1 цаг 10 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 1 цаг 13 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 1 цаг 16 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 1 цаг 17 мин Хилийн чанадад очиж авлига авсан байж болзошгүй албан тушаалтнуудыг хуулийн өмнө дуудъя 1 цаг 54 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 3 цаг 9 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 3 цаг 20 мин Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 4 цаг 20 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 4 цаг 21 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 4 цаг 22 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 4 цаг 32 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 4 цаг 32 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 33 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 6 цаг 21 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 6 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 6 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 8 цаг 14 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 8 цаг 27 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top