x

Папуа Шинэ Гвиней улсад хөрс нурж 600 гаруй хүн үрэгджээ

Номхон далайн Папуа Шинэ Гвиней улсад өнгөрөгч долоо хоногт уулархаг газрын хөрс нурж 600 орчим хүн сураггүй алга болсон, дарагдаж амиа алдсан байж болзошгүй гэж НҮБ мэдээлж байна. Тус улсын хойд нутгийн Энга мужид 150 гаруй барилга хөрсөнд дарагдсан тул амиа алдсан байж болзошгүй хүний тоог ингэж тооцоолж байгаа юм байна. Дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч газрын гадаргын тогтворгүй байдал, байгалийн гамшиг тохиолдсон бүсийн алслагдмал зай, хөрсөнд дарагдаж сүйдсэн замууд эрлийн ажилд саад болж байна гэж Шинэ Гвиней улсын албаныхан мэдээлж байна.

Нурсан хөрсөн доогуур ус үерлэх эрсдэлтэй тул дарагдсан хүмүүс болоод эрлийн ажилчдад маш хүндрэлтэй байгааг НҮБ-ын цагаачлалын албанаас мэдээлжээ. Одоогоор хөрсний нурангид 150 барилга дарагдсан, 1250 орчим оршин суугч орон гэрээсээ дайжиж, 250 барилга хаягдаж хоцорчээ. Дарагдсан барилгууд 8 метр зузаан хөрсөнд дарагдсан. Дарагдсан хүмүүсийг ухаж гаргахын тулд маш зузаан давхаргыг цэвэрлэх шаардлагатай гэж хүмүүнлэгийн байгууллагууд тайлбарлаж байна. Гамшиг болсон газар 4000 орчим хүн оршин суудаг байжээ.

Одоогоор их хэмжээний хөрсний нурангийг цэвэрлэхээр армийнхан очоод байгаа юм байна. Хөрсийг хурдан хугацаанд ухаж зайлуулах чадалтай хүнд машин техник хэрэгтэй байгаа ч Энга мужийн алслагдмал тосгон руу хүрэх гол зам хаагдсан тул хүндрэл үүссэн гэж тайлбарлаж байна. НҮБ-ын тусламжийн байгууллагаас гамшиг болсон газар луу хүнс ус зөөх, орон гэрээсээ дайжсан хүмүүсийг байршуулах газар бэлдэхэд тусалж байна гэж мэдээллээ.

Одоогоор 6 хүний цогцсыг гаргаж ирсэн гэж олон улсын агентлагууд мэдээлж байна. Аврах ажиллагааны явцаас хамаарч эндсэн хүний тоо хэд ч хүрч болзошгүй гэж НҮБ дурдлаа. Гамшгийн нөхцөл байдлыг газар дээрээс нь үзүүлсэн цахим дүрс бичлэгүүдийг харвал аврах багийнхан найман метр зузаан хөрсийг хүрз, гараараа ухаж байгаа дүрс ажиглагдана. Хөрсний гулгаанаас амьд үлдсэн оршин суугчид эрлийн ажлыг зогсоох цаг нь болсон гэж үзэх хүртэл аврах ажиллагаа үргэлжилнэ гэж НҮБ мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 18 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 28 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 34 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 36 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 43 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 47 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 52 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 55 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 21 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 27 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 35 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 39 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 50 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 55 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 3 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 7 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 24 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top