x

Газын зурвас дахь барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээ үргэлжилнэ

Израилын тал Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээг Египет, Катар, АНУ-ын зуучлалаар ХАМАС-тай ирэх долоо хоногт үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж Израилын төрийн өмчит "Кан" телевиз мэдээлжээ.

Израилын Моссад тагнуулын агентлагийн дарга Давид Барнеа баасан гаригт Парист болсон уулзалтын үеэр Израилын онц байдлын засгийн газрын баталсан шинэ саналыг АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс болон Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Танид танилцуулсан байна. 

Израилын засгийн газрын нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтны хэлснээр Египет, Катараас дэвшүүлсэн шинэ саналуудын дагуу хэлэлцээг энэ долоо хоногт АНУ-ын оролцоотойгоор үргэлжлүүлэх юм байна. 

"Кан" телевизийн мэдээлснээр, У.Бернс өмнөх хэлэлцээнүүд мухардалд ороход нөлөөлсөн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг санал болгосон бөгөөд удахгүй болох хэлэлцээг Египет, Катар удирдаж, АНУ идэвхтэй оролцох аж. Газын зурваст гал зогсоох асуудлаарх энэ сарын эхээр Египетэд болсон өмнөх хэлэлцээ мухардалд орсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 12 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 22 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 30 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 34 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 38 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 41 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 46 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 49 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 15 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 21 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 29 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 33 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 41 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 45 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 50 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 57 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 1 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top