x

Фүжи ууланд гарах жуулчдын тоонд хязгаарлалт тогтоов

Японы хамгийн алдартай аяллын маршрутын нэг Фүжи ууланд авирах болон амарч зугаалахын тулд урьдчилж захиалга өгч, хураамж төлдөг тогтолцоо нэвтрүүлэхээр болсныг өнөөдөр олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ үзэсгэлэнт галт уул хэт олон хүний хөлд дарагдаж, дагаад хог хаягдал ихсэж байгалийн унаган төрхөө гээж болзошгүй байгаагаас ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэнээ албаныхан мэдээлжээ.

7-р сарын 1-нээс 9 сарын 10-ны хооронд үргэлжилдэг Фүжи уул руу авирах энэ жилээс эхлэн Яманаши мужийн талаас Ёшидэ жимээр авирах хүмүүст энэ журам үйлчлэх юм байна. Энэ жил гэхэд ердөө 4000 уулчинд 2000 иен буюу 18 орчим ам.долларын төлбөртэйгөөр уг жимээр мацах эрх олгоно. Үүнээс 3000 эрхийг нь цахим захиалгад оруулах бол, 1000-ыг нь газар дээр нь авирах өдрөө очиж авах боломжтой байхаар зохицуулалт хийж байгаагаа Яманаши мужийн захиргаанаас Япон дахь гадаад хэвлэлүүдийн төв рүү хүргүүлсэн мэдэгдэлд дурджээ.

Фүжи уулын баруун урд бэл дэх Шизүока мужийн хувьд харин, 2014 оноос уулчин нэг бүрээс 1000 иений сайн дурын хураамж нэвтрүүлсэн, энэ журмаа шинэчлэх арга замыг эрэлхийлж байгаа мэдээлэлтэй байна. Японы бэлгэ тэмдэг болсон 3776 м өндөр Фүжисан уул 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон, хэзээнээсээ эргэл мөргөлийн чухал газар байж ирсэн. Одоо цагт харин өглөөд нар мандахыг оройгоос нь харах гэсэн уулчид жуулчдын хөлд дарагдах болсноор ундаа усны хуванцар сав, хоол хүнсний үлдэгдэл, тэр бүү хэл хувцас хунар гээд үлэмж хэмжээний хог хаягдал үүсч ноцтой санаа зовоох асуудал болжээ. Тэрчлэн Фүжи уулын дэргэдэх Шизүока мужийн жижиг хотод Фүжи уулын харагдацыг таглах 20 м өргөн 25 м өндөр хар дэлгэц өнөөдөр байрлуулж дууссан байна.

Энэ нь Фүжи уулын фон дээр зургаа авахуулах гэсэн аялагч жуулчид нэг дор хэт олноор бөөгнөрснөөс болж замын хөдөлгөөн, нутгийнхны хэвийн аж амьдралыг алдагдуулах болсонтой холбоотой байна. Үүний зэрэгцээ Япон улсын хэмжээнд өнгөрсөн онд 25 саяас давсан аялагч жуулчид хүлээж авсан, энэ жил 32 сая орчимд хүрч 2019 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрнэ гэдэг төлөвийг Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагаас нийтлүүлсэн байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 13 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 23 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 31 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 35 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 38 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 47 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 50 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 16 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 22 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 30 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 34 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 45 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 50 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 58 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 2 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top