x

ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна

Ерөнхийлөгч  Путин өмнө нь Ерөнхий сайдын орлогч байсан Андрей Белоусовыг Батлан хамгаалах яамны сайдаар  томилсноо  танилцууллаа. Одоогийн сайд  Сергей Шойгу ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн  даргын суудалд Николай Патрушевыг  солин суухаар болж байна.

Батлан хамгаалах яамны өөрчлөлт

Оросын Цэргийн яамын 2012 оноос хойш толгойлж байсан Шойгу Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга болж байна. Түүний оронд Эдийн засгийн хөгжлийн яамнб сайд, Ерөнхийлөгчийн  эдийн засгийн зөвлөх,  эдийн засгийн  блокыг хариуцсан тэргүүн дэд ерөнхий сайд асан Белоусовыг томилох зарлигаа Путин гаргажээ.

Өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах нь  улсын төсөв дэх цэргийн зардлыг  ямагт нэмэгдүүлдэг. Цэргийн тусгай ажиллагаа нь ч мөн ялгаагүй санхүүгийн гол баримтыг  өөрчлөхөд хүргэв.

2022 оны аравдугаар сард Төрийн дум нь 2023–2025 онуудын холбооны төсвийн хуулийг баталсан, цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа төсөвт засвар оруулсан ба  “Үндэсний батлан хамгаалах” гэсэн бүлгийн зардлага нь 10,77 их наяд рубль болсон нь ДНБ-ни 6 хувь болов. Одоо төлөвлөөд байгаагаар 2025 онд тэр нь 8,55  их наяд буюу ДНБ-ний 4,5%, 2026 онд ДНБ-ний 3,7% болгохоор төлөвлөсөн байгаа. Бүх мөнгийг зэвсгийн үйлдвэрт  зарлагадахгүй, мэдэгдэхүйц их мөнгө нь армийн зарлага  мөн цэргийн албан хаагчдын нийгмийн халамжинд  явна. Ийм нөхцөлд хүч хөрөнгийн хэрэглээг  аль болох ашигтэйгаар зарцуулах асуудал чухал.

Яригдаж байгаа 10,77 их наяд рубль нь холбооны төсвийн  ашгийн  гуравны нэг бөгөөд асар их мөнгө юм. Үүний улмаас яамны ажлыг санхүүгийн хувьд үр дүнтэй болгох нь нэн түрүүнд шаардлагатай.  Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт гурван сая хүн ажилладаг  нь хүн амын 2% болно. Тиймээс энд  сайн эдийн засагч хэрэгтэй. Энэ нь түүний томилгоонд чухал байсан мөн тэр өмнө нь Путины эдийн засгийн зөвлөгч, сайд нь байсан итгэлтэй хүн юм.  

Шинэ сайдад цэргийн цол олгох эсэхийг  лавласан сэтгүүлчин асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч  Дмитрий Песков “тэр нь чухал биш асуудалгэж хариулсан байв. Белоусовын томилгоо нь  “хүчний блокын  эдийн засгийг улс орны эдийн засагтай  холбох” шаардлагын үүднээс гэж тэр хэлээд одоо цэргийн яамны зарлага нь 1980-аад оны төвшинд  ойртож байна. Гэхдээ “эрсдэлд хүрэхээр биш ч  онцгой чухал” гэлээ. Жанжин штабын дарга Валерий Герасимов, ер нь цэргийн мэргэжилтнүүд тушаалдаа үлдэнэ. Белоусовын томилгоо нь  цэргийн  удирдлагын  өнөөгийн зохицуулалтын системийг өөрчлөхгүйг тэр бас хэлжээ.

Оросын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах яамны сайдаар Андрей Белоусовыг  томилох шийдвэр нь Украины хувьд “маш муу мэдээ”  гэж Киевын эдийн засагч Алексей Кущ хэлэв. "Бидний хувьд маш муу мэдээнүүд. Учир нь манай  сайд нарын тушаалд  дайны үеэр Белоусовын  бодлогоос тэс өөр эсрэгээр бүдүүлэг либерализмыг барьсан хүмүүс  сууж байна. Үр дүнг нь өөрсдөө цэгнэх биз дээ” хэмээн тэр Facebook дэх өөрийн хуудаснаа бичжээ.  ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн загвар,  бүтцийн  гүнзгий өөрчлөлт, хоригийн эсрэг хурдтайгаар дасан зохицоход оруулсан Белоусовыг үүрэг ролийг Кущ үнэлжээ.

Шойгуг чөлөөлсөн нь барууны хэвлэлийн гол мэдээ боллоо. Түүнийг бууруулсан уу, эсвэл дэвшүүлсэн үүү? Аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн даргын тушаалд  Шойгу давхар  Холбооны  цэрэг-техникийн хамтын ажиллагааны  албаны ажлыг  хариуцна. Сая энэ албыг БХЯ-ны  мэдлээс гарган Ерөнхийлөгч шууд  захирахаар болсон. Энэ алба нь нэг үгээр  зэвсэг зохион бүтээх товчоонууд гэсэн гэсэн үг.

Шойгу үүний зэрэгцээ Цэрэг-аж үйлдвэрийн  комисст “ерөнхийлөгчийн орлогч" болж байна. Одоо комиссийн дарга нь Путин, түүний нэгдүгээр орлогч нь Дмитрий Медведев юм. Патрушев уг тушаалаас  өөр албанд шилжиж байгаа учир чөлөөлөгдсөн гэсэн үг, гэхдээ ямар  ажилд гэдэг нь  ойрын хоногуудад тодорхой болно.

Ер нь бол сүүлийн үед БХЯ-тай холбоотой Пригожины, Ивановын гэх мэтийн олон хэрэг  гарсан энэ авлигын  талын дуулиан ихтэй байв. Тийм ч учраас ерөнхийлөгчийн хамгийн дотны нөхөр гэгдэх Шойгуг  “аварч” байгаа гэсэн яриа бас гарч байна.

Путин  хүчний бусад байгууллагууд, гадаад хэргийн блокын  удирдлагыг солихгүй дахин томилохоор саналаа гаргажээ. Ийнхүү ГХЯ-ны Сергей Лавров,  Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев,  Онцгой байдлын яамны  сайд Александр Куренков, Хууль зүйн яамны сайд Константин Чуйченко нар тушаалдаа үлдлээ.

Мөн өөрийн тушаалд Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин, Холбооны мөрдөх товчооны Александр Бортников, Холбооны хамгаалалтын албаны Дмитрий Кочнев, мөн Росгвардийн командлагч  Виктор Золотов нар үлдлээ. Ерөнхийлөгчийн  нийгмийн хөтөлбөрүүдийн  ерөнхий газрын тэргүүн Александр Линц, Дээд болон Үндсэн хуулийн цэцийн дарга нар  тушаалдаа үлдлээ.

2022 оны арваннэгдүгээр сараас хойш  хоосон байсан Тооллогын танхимын захирлаар Борис Ковальчукийг томилохоор нэрийг нь Путин дэвшүүлжээ.  Хүчний болон гадаад харилцааны албадын  тэргүүн нараас ялгаатай нь энэ тушаалын даргыг Холбооны зөвлөл сонгодог ялгаатай.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 13 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 23 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 31 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 34 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 38 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 47 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 50 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 16 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 22 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 30 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 34 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 45 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 50 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 57 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 2 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top