x

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталлаа

Михаил Мишустинийг ОХУ-ын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолын төслийг Төрийн Дум баасан гаригт болсон нэгдсэн хуралдаанаар баталжээ.

Уг шийдвэрийг парламентын доод танхимын 375 гишүүн дэмжиж, 57 гишүүн түдгэлзсэн байна.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд нэг долоо хоногийн дотор холбооны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын бүтцийн талаарх саналаа Ерөнхийлөгчид танилцуулах ба хоёр долоо хоногийн дотор шадар сайдууд, холбооны засгийн газрын сайдуудыг /хүчний байгууллагуудын удирдагчид ба Гадаад хэргийн сайдаас бусад/ Төрийн Думаар батлуулахаар танилцуулна.

Харин парламентын доод танхим нэг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд шийдвэрээ гаргах ёстой. Тус танхимын спикер Вячеслав Володины хэлснээр, 13-ны өдөр буюу даваа гарагт депутатууд Засгийн газрын шадар сайдад нэр дэвшсэн хүмүүсийн асуудлыг, мягмар гарагт сайдад нэр дэвшсэн хүмүүсийн асуудлыг тус тус хэлэлцэнэ. Үүний дараа томилгоог Ерөнхийлөгч батлах ёстой.

Харин Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яам, Гадаад хэргийн яамны сайд нар, мөн Холбооны аюулгүй байдлын албаны даргыг парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгч томилдог. Эл асуудлаарх зөвлөлдөөн даваа гаригт эхэлнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 1 цаг 6 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 1 цаг 9 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 1 цаг 9 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 1 цаг 12 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 1 цаг 15 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 1 цаг 16 мин Хилийн чанадад очиж авлига авсан байж болзошгүй албан тушаалтнуудыг хуулийн өмнө дуудъя 1 цаг 53 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 3 цаг 8 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 3 цаг 19 мин Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 4 цаг 19 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 4 цаг 20 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 4 цаг 21 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 4 цаг 31 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 4 цаг 31 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 32 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 6 цаг 21 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 6 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 6 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 8 цаг 14 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 8 цаг 27 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top