x

БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ

АНУ, Их Британи, Австрали гурван улсын аюулгүй байдлын түншлэл АУКУС эвсэлд Өмнөд Солонгос улс нэгдэх боломжийг талууд авч хэлэлцсэн байна. Австралийн Мельбурнд болсон Австрали, Өмнөд Солонгосын Гадаад хэрэг, БХЯ-ын сайд нарын “2+2” уулзалтын дараа Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Шин Вон Сик энэ тухай мэдээлжээ.

Цөмийн шумбагч онгоц судлан бүтээж Австралид нийлүүлэх болон байлдааны чадавхаа дээшлүүлэх үүднээс дэвшилтэт шинэ технологийн салбарт хамтрах гэсэн үндсэн хоёр чиглэлтэй түншлэлийн хоёр дахь тулгуур чиглэлд Өмнөд Солонгос хамтрах боломжийг талууд авч үзэж байгааг өмнөдийн сайд мэдээлсэн байна. Энэ нь ХОУ, электрон зэвсэглэл, дуунаас хурдан систем зэрэг аюулгүй байдлын технологиуд хөгжүүлэх, солилцох түншлэлд Сөүлийн оролцох боломж энд яригдаж байгаа гэсэн үг юм байна. Өмнөдийн сайд энэ үеэр улсынх нь ШУ технологийн өндөр хөгжил энэ 2 дахь тулгуур зорилтод дөхөм үзүүлнэ гэж итгэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

Ази Номхон далайн бүс дэх Хятадын нөлөө тэлж бэхжихийг сөрөх зорилготой энэ эвсэлд Япон улс нэгдэх хүсэлт илэрхийлснээс 7 хоногийн дараа ийм яриа хэлэлцээ болсныг ажиглагч тоймчид онцолж байна. Цэрэг зэвсгийн технологи хамтран хөгжүүлэх, хуваалцах АУКУС эвслийн хоёр дахь тулгуур зорилтод нэгдэх боломжийг Япон, Өмнөд Солонгосоос гадна Канад, Шинэ Зеланд улсууд мөн судалж байгаа юм байна. 2021 оны 9-р сард АНУ, Их Британи, Австрали 3 улс энэ түншлэлийг байгуулсан цагаас хойш анх удаа ийнхүү тэлж өргөтгөх яриа өрнөх болсныг ажиглагчид тэмдэглэж байна. Тэрчлэн АНУ талаас технологи солилцох тал дээр хатуу хязгаарлалт тогтоож байгаа үед АУКУС-ийг шинэ гишүүдээр яаран тэлэх нөхцөлд бүх тал гацаа саадтай учирч болзошгүй гэдэг болгоомжлолыг Их Британи, Австралийн талаас өмнө илэрхийлж байсан.

Улмаар Британи болон Австрали улсуудад энэ хорио хязгаарлалтаа сулруулах, хялбаршуулах төлөвлөгөөг АНУ-ын төрийн департамент өчигдөр зарлажээ. Гурван талт АУКУС түншлэлийг Хятад улс хэзээний эрс эсэргүүцэж ирсэн. Тус эвсэл шинэ гишүүдээр тэлж өргөжих нь бүс нутгийн байдлыг улам тогтворгүйжүүлнэ гэж Хятадын БХЯ-ны төлөөлөгч өнгөрсөн 7 хоногт мөн мэдэгдсэн юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 17 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 27 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 33 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 43 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 2 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 6 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 23 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top