x

Италийн Киевт зарцуулсан "нууц зарлага" 10 сарын дотор 114,5 сая евро болов

Итали 2023 оны зургаадугаар сараас хойш Европын энх тайвны санд 114,5 сая евро оруулсан  гэж FQ (IL Fatto Quotidiano) бичжээ.  Өгүүлэгийн зохиогчид энэ  мөнгө нь  Украинд тусламж болгон очиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн тэд цаашид мөнгө улам нэмэгдэх болно гэж тэмдэглэжээ.

Өнөөдөр Итали даргалж байгаа “Их долоогийн” орнуудын лидерүүдийн уулзалт дээр Украиныг “хязгааргүйгээр дэмжиж” буйгаа Жоржо Мелони мэдэгдээд түүнд нэмэлт тусламж гаргахыг уриалсан юм. Ийнхүү сөргөлдөөн эхэлснээс хойш Киев зөвхөн зэр зэвсэг, сум хэрэгсэл аваад зогсолгүй  дэмжлэгийнх нь санд мөнгө орж байна. Жишээлбэл, Европын энх тайвны сангийн хүрээнд Украинд туслах сан байгаа. Итали түүнд хичнээн мөнгө оруулав? IL Fatto Quotidiano сонины мэдээгээр, 2023  оны зургаадугаар сараас хойш Ром санд 114,5 сая евро шилжүүлсэн байна. Энэ яригдаад байдаггүй нууц тоонд 2022 оны зургаан сараас 2023 оны зургаан сар хүртэл  шилжүүлсэн өөр 133 саяыг нэмэх хэрэгтэй. Бусад орнуудтай харьцуулахад энэ бага  л даа. Үнэн хэрэгтээ Итали бусад орнууд шиг  түүнд Европын шаардлагаас болон илүү их мөнгө  оруулах юм.

Европын энх тайвны сан нь төсвийн гадуурх хэрэгсэл бөгөөд даяарчлалын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Европын үүргийг бэхжүүлэх зорилглтой. 2021 оны гуравдугаар сард байгуулсан сангаас өмнө нь тухайлбал, Гүрж, Молдав, Мали мөн түүнчлэн Украинд тусламж өгч иржээ. Москватай сөргөлдөөн эхэлснээс хойш Киевт  улам  их мөнгийг зориулах болжээ.  Үүнтэй зэрэгцээд ЕХ-ны гишүүн орнуудын татвараас бүрэлдэг Европын энх тайвны сангийн ерөнхий төсөв  өсөн нэмэгдэж байна. Түүний хэмжээ нь нь эхлээд 5,6 тэрбум байснаа одоо 17 тэрбум евро болжээ. Сангийн санхүүжилтийг долоон жилээр баталсан байгаа (2021-2027)  ба тэр нь ЕХ-ны төсөвөөс гардаггүй. Энэ хуримтлалаас 2023-2024 онуудад ЕХ 11,1 тэрбумыг Украинд    туслахаар дайчилсан.

Энэ бол ерөнхий тоо. Италийн хувь нэмэр ямар байна вэ? 2022 оны зургаан сараас 2023 оны зургаан сар хүртэл  133 саяыг Итали гаргасан гэж  хэдэн сарын өмнө Espressoсонин мэдээлсэн. 2023 зургаан сараас өнөөдөр хүртэл Ромоос Европын санд 114,5 саяыг өгсөн гэж IL Fatto Quotidiano сонин хэлж байгаа. Тусгай нэгэн орон нь ДНБ-ний  үндсэн дээр татвараа төлдөг. Герман  сангийн 25 хувийг,  Франц 17 хувийг, Ром 12 хувийг нь даадаг.  Энэ тооцоогоор Итали  найман жилд  хоёр тэрбумыг эсвэл жилд 250 саяын татвар өгөх ёстой. Энэ хэмжээ нь бидний тооцоолсноос бараг 100 саяар илүү болно. Засгийн газрын эх сурвалжууд  тэр 250 саяыг  жилийн дотор төлнө гэж байгаа юм.  Улсын төсвөөс  уг мөнгийг гаргах журмаар эхний саруудад багаар жилийн сүүлчээр  ихийг өгөх ёстой. Италид их мөнгө  гаргах тулгалт ирж байна. Түүнийг Германы санал болгон шаардаад байгаа механизм харуулна.

Европын энх тайвны сангаас  Киевын санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэрийг  өнгөрсөн сард  гаргасан. Одоо Ром дахиад 1,7 тэрбумыг олох хэрэгтэй болжээ. Европын Politico сонин мэдээлж байгаагаар,  дараагийн жилд Украинд туслах санг  дахин таван тэрбумаар нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийгдээд эхэлжээ. Ийнхүү ЕХ-ны гишүүн орнуудад  нэмэлт хурамтлал  олох шаардлага гарч байна.  Гэтэл  Берлин  саяын саммит дээр гарган дэвшүүлсэн шаардлагаас болон  тооцоололт өөрчлөгдөж байна.  Европын энх тайвны санд  өөрсдийн оролцооны хувийг буулгахын тулд  Германы канцлер Шольц  заавал өгөх мөнгөнөөсКиевт хоёр  талын гэрээгээр  тусламж үзүүлж байгаа орнуудын 50%-ийг хасах санал тавьсан байгаа. Берлин 17,7 тэрбумыг Украины  зэвсэглэлд гаргасан учраас эндээс Герман  бараг есөн тэрбумыг хасуулах юм. Ингэснээр  Европын энх тайвны санд германы сохор зоос ч орохгүй.  Санал болгосон “тооцоо” ыусад орнуудад  хэрэглэх боломжтой. Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэн тогтоосноор  Украинд тусламж өгөхийг  санхүүгийн, хүмүүнлэгийн, цэргийн гэж гурав ангилж болох юм байна. Энэ тооцоогоор Ром  дүрвэгчдийн тэтгэмжийг оруулаад нийтдээ 5,4 тэрбум евроны тусламжийг гаргажээ.

Ukraine  Support  Tracker  гэх байгууллагын мэдээгээр Итали Киевт 670 сая евроны зэвсэг нийлүүлжээ. Тэгэхлээр, 335  саяын татвараасаа  тэр хөнгөлөлт авах ёстой. Гэтэл 2024 оны төсөвийн хуулиар  Итали 2027 он хүртэл дахин нэг тэрбум евро  шилжүүлэх ёстой. Хэрэв Европын энх тайвны санд  татварын хэмжээг нэмэх юм бол тэр нь хүрэлцээгүй болно.

Өгүүллэгийг: Козимо Кариди (CosimoCaridi), Валерия Пачелли (ValeriaPacelli)

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бах (127.0.0.1)
    украйнд одоо юугаарч туслаад ялах нь өнгөрсөн үнэн ялна гэдэг үнэн л байдаг юм байна
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 16 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 26 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 37 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 41 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 44 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 37 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 48 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 53 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 0 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 4 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top