x

Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ

Франц, Герман улсууд хиймэл оюун ухаан, лазерын технологиор тоноглогдсон шинэ үеийн танк хамтран үйлдвэрлэхээр болсон байна. Хуурай замын байлдааны үндсэн систем гэж нэрлэсэн шинэ үеийн танкийг 50:50 хувийн оролцоотой зохион бүтээхээр хоёр орны батлан хамгаалахын сайд нар харилцан ойлголцлын санамж бичигт Парис хотноо гарын үсэг зурсан байна.

Хоёр орны засгийн газрууд аль 2017 онд Францын Леклерк, Германы Леопард танкуудыг залгамжлах шинэ үеийн танкийг 2040 оноос эхлэн хамтран бүтээхээр анх тохиролцож байсан. Гэвч хоёр орны зэвсэг үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн, эрх баригчдын ашиг сонирхлын зөрүүнээс шалтгаалж, уг тохиролцоог хэрэгжүүлж чадахгүй байсаар өнөөг хүрчээ.

Сая байгуулсан санамж бичигт тусгаснаар шинэ үеийн танкийг хуурай замын байлдааны ажиллагаанд шинэ эрин үеийг эхлүүлэхүйц буюу хамгийн орчин үеийн технологиор бүрэн тоноглох юм байна. Тухайлбал Хуурай замын байлдааны үндсэн систем нь жолоочтой болон автомат жолоодлоготой горимд ажилладаг, өөрийгөө хамгаалах дронны системтэй байхаар төлөвлөж байгаа юм байна.

БНФУ-ын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну “Хоёр улсын арми нэг дайсны эсрэг байлдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас бид 2040 онд нэг ижил танктай болно. Бид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэгчдэдээ хуваарилалт хийж, тэнцвэр барина. Энэ хамтарсан төсөл улс төр, эдийн засгийн хувьд үр ашигтай” хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Европ тивийн зэвсгийн хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд Европын нэгдсэн ойлголт хэрэгтэй. Дэлхий даяар болж байгаа өөрчлөлтүүдийг харгалзан үзэхэд бид Европын зэвсгийн салбарт хамгийн сайн шийдлүүдийг боловсруулах ёстой, энэ хамтарсан төсөл богино хугацаандаа амжилтад хүрэхгүй байж болох ч харин дунд болон урт хугацаандаа хамгийн сайн шийдэл байх болно” гэж ярилаа.

Шинэ үеийн байлдааны зэвсэг үйлдвэрлэх энэхүү хамтарсан төсөлд Франц, Герман улс тэнцүү санхүүжилт оруулна, харин Герман улс төслийг удирдах юм байна. Сүүлийн жилүүдэд Франц, Германы хооронд нарийн ширийн зүйлсээс шалтгаалан санал зөрөлдөөн бий болсон ч батлан хамгаалах бодлогод Европын хамтын ажиллагаа чухал гэдэг дохиог өглөө гэж ажиглагчид үзэж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 16 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 26 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 34 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 38 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 45 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 50 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 53 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 19 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 25 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 33 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 37 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 48 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 53 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 1 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 5 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top