x

Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

Өнгөрөгч 2023 онд дэлхийн хэмжээнд цэрэг батлан хамгаалахын зардал бүх цаг үеийн дээд үзүүлэлт буюу 2.4 их наяд ам.долларт хүрч өсжээ.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Шведийн Стокхолмд төвтэй Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс ийм шинэ тайлан илтгэлийг нийтлүүлсэн байна.

Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс тэмдэглэж байгаагаар, дэлхийн улс орнуудын батлан хамгаалах төсөв зардлын хэмжээ ийнхүү сүүлийн 9 дэх жилээ дараалан өсөлттэй гарч байна.

Улмаар энэ өсөлт энэ талын харьцуулсан судалгаа явуулж эхэлсэн 1988 оноос хойших түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Энэ өсөлтөд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсэд Орос, Украины дайн, Ойрх Дорнодын хямрал, мөн Хятад улс цэрэг, батлан хамгаалахын хүчин чадлаа улам зузаатгах бодлого барьж байгаа зэргийг тус судалгааны хүрээлэнгийн шинжээчид авч үзсэн байна.

Цэрэг, батлан хамгаалах салбарт хамгийн өндөр төсөв зарцуулж байгаа топ 5 орныг АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб бүрдүүлсэн байна.

Эдгээр 5 улс хамтдаа энэ чиглэл дэх дэлхийн нийт төсвийн 61 хувийг бүрдүүлж байгаа дүн мөн гарчээ. Үүний зэрэгцээ сүүлийн нэг жилийн доторх хамгийн өндөр өсөлтийг Европ, Ази болон далайн орнууд, мөн Ойрх Дорнод үзүүлсэн байна.

Цэрэг зэвсгийн салбар дахь зарцуулалт ингэж өмнөхөөс эрчимтэй өсөж байгаа нь угтаа дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлын орчин муудаж байгаагийн шууд илрэл гэдгийг Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн Цэрэг, зэвсэг үйлдвэрлэлийн салбарын шинжээч Нан Тиан тэмдэглэжээ.

АНУ-ын тухайд, өнгөрөгч онд өмнөх 2022 оныхоосоо 2.3 хувиар их буюу 916 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбарт гаргасан бол Хятад улс энэ зардлаа 6 хувиар ихэсгэж 296 тэрбум ам.долларт хүргэсэн.

Хятадын энэ талын төсөв зардал 29 дэх жилээ дараалан өсөж байгаа гэдгийг мөн дурдсан байна.

Японы батлан хамгаалах зардал тэгвэл 11 хувиар буюу 1972 оноос хойших хамгийн өндөр өсөлт үзүүлж 50.2 тэрбум ам.доллар буюу дэлхийд 10-т эрэмбэлэгдэх дүнд хүрсэн байна.

Хятад улс АЧА-ынхаа байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд улам бүр өндөр төсөв зарцуулж байгаа нь дагаад Япон, Тайвань зэрэг бусад улсыг цэрэг зэвсгийн хүчин чадлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд түлхэц болж, энэ чиг хандлага ойрын жилүүдэд улам ч эрчимжих төлөвтэй байгааг шинжээчид мөн тэмдэглэсэн байна.

Энэ үзүүлэлтээрээ 3-т жагсаж байгаа ОХУ-ын тухайд 2022 оны хоёрдугаар сард Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээсээ хойш батлан хамгаалах зардлаа 24 хувиар өсгөж 109 тэрбумд хүргэжээ.

Бүс нутгаар нь авч үзвэл, Америк тивийн орнууд дэлхийн нийт цэргийн зардлын 41 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол, араас нь Ази далайн орнууд 24 хувьтай удаалж, гуравдугаарт нь Европ орсон байна. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 16 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 26 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 34 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 38 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 45 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 50 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 53 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 19 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 25 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 33 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 37 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 1 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 5 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top