x

Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ

2024 оны зуны Олимпын наадам эхлэхээс яг 100 хоногийн өмнө Парис хотын цагдаа нар хотын захын Витри-сюр-Сейн дүүргээс олон тооны цагаач иргэдийг албадан гаргаж эхэлснийг Deutsche Welle  мэдээлжээ

Нэгэн автобусны компанийн ашиглалтаас гарсан байран дахь түр хуаранд 450 орчим цагаач амьдарч байсны дийлэнх нь залуу эрчүүд байв. Мөн бага насны хүүхдүүдтэй эхчүүд ч байжээ. 

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, тэнд байсан цагаачдын ихэнх нь бичиг баримттай байсан бөгөөд нийтийн түрээсийн байранд орохоор хүлээж байжээ.

Ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох Олимпоос өмнө хотыг “цэвэрлэх” ажиллагааны явцад хөөгдөж буй хүмүүс орон сууцны тусламж авч чадахгүй байх вий гэдэгт санаа зовж байгаагаа тусламжийн байгууллагууд илэрхийлжээ.

“Албадан гаргаж буй цагаачдын бүлэг нь Францад хамгийн томд тооцогдож байна. Олимпоос шалтгаалан нэг жилийн дотор эндхийн оршин суугчдын тоо хоёр дахин ихэссэн. Өнгөрсөн жил холбогдох албаныхан Олимпын тосгоны ойролцоо амьдардаг цагаачдыг нүүлгэн шилжүүлсний улмаас олон хүн энд ирсэн” гэж “Медецинс ду Монде” хүмүүнлэгийн байгууллагын ажилтан Пол Алаузи ярилаа.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хэд хоног үргэлжилнэ гэж эрх баригчид мэдэгджээ. Лхагва гарагт 300 орчим хүнийг дээр дурдсан дүүргээс албадан гаргасан бол 150 хүн өмнөх шөнө нь тэндээс явсан байжээ. Хөөгдсөн хүмүүсийн ихэнхийг Францын бусад хотод хүргэхээр автобусанд суулгасан байна. Энэхүү ажиллагаа нь сургуулийн насны хүүхдүүдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлнө хэмээн санаа зовниж байгаагаа зарим байгууллага илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 13 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 23 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 31 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 34 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 38 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 47 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 50 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 16 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 22 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 30 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 34 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 45 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 50 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 58 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 2 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top