x

Газын зурвас, Украинд эвлэрэл тогтоохыг Ромын Пап уриаллаа

Өчигдөр буюу ням гаригт дэлхий даяар христийн шашинтнуудын хамгийн гол баяруудын нэг болох Улаан өндөгний баярт зориулсан ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Хуанлийн зөрүүнээс үүдэн католик шашинтнууд ба үнэн алдартны шашинтнууд уг баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ онд үнэн алдарт шашинтнуудын хувьд 5 дугаар сарын 5-нд, католикуудын хувьд 3 дугаар сарын 31-ний өдөр тус тус тохиож байна.

Иисус Христ баасан гаригт /Good Friday/ загалмайд цовдлуулснаас хойш хэдэн өдрийн  дараа Easter Sunday буюу ням гаригт дахин амилсныг дурсан христийн шашинтнууд Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг.

Уг баярыг тохиолдуулан Ромын Пап Франциск Ватиканд сургаал номлол айлдах үеэрээ, Газын зурвас ба Украинд болж буй дайныг зогсоох, өнөөдрийг хүртэл ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг уриаллаа.

Израиль,ХАМАС-ын хооронд гал зогсоох асуудлаар шинэ хэлэлцээ эхлэхийн өмнөхөн, Улаан өндөгний баярыг тохиолдуулан уламжлал ёсоор гаргадаг илгээлтдээ тэрбээр “зэвсгийн хүчээр энх тайвныг тогтоодоггүй” хэмээн онцлон тэмдэглэлээ. “Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх боломжийг хангах, 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан хүмүүсийг аль болох ойрын үед суллах, Газад нэн даруй гал зогсоох”-ыг Ромын Пап уриалав.  

Мөн тэрбээр олон улсын эрхзүйн зарчмуудын дагуу Орос, Украины олзлогдсон цэргүүдийг нэн даруй харилцан солилцохыг уриалсан байна. Харин энэ удаад энхийн хэлэлцээ хийж эхлэхийг Киевт дахин уриалсангүй.  

Тэрбээр өмнө нь хэлэхдээ “нөхцөл байдлыг харж чаддаг, ард түмнээ боддог, хэлэлцээ хийхийн тулд цагаан туг барьж чадах зүрх зоригтой хүн илүү хүчтэй байдаг” гэсэн нь Украины эрх баригчдын ширүүн шүүмжлэлд өртсөн байна.

Ватиканы Ариун Петрийн талбайд 

Сахиусан тэнгэрийн хувцас өмссөн филиппин охид Манила хотод болсон оройн мөргөлийн үеэр 

Кени улсын нийслэл Найроби хотод ахмад настнууд, хүүхдүүд зул асаах ёслолд оролцов Залбирал үйлдсэний дараа загалмайг үнсэх ёслолд оролцож буй ирак хүүхдүүд 

Прага хотын сүмд 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2 цаг 12 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 22 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 28 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 30 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 33 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 37 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 41 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 46 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 49 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 15 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 21 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 29 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 33 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 41 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 44 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 49 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 57 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 7 цаг 1 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top