x

Дональд Туск: Би хэнийг ч айлгах гээгүй. Гэхдээ дайн өнгөрсөн үеийн ойлголт байхаа нэгэнт больсон

Польшийн ерөнхий сайд Дональд Туск Европын орнууд болзошгүй дайнд бэлэн байх ёстойг анхааруулж, батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.

Тэрээр “Би хэнийг ч айлгах гээгүй байна. Гэхдээ дайн өнгөрсөн үеийн ойлголт байхаа нэгэнт больсон. Энэ нь хоёр жил гаруйн өмнө эхэлсэн бодит зүйл болоод байна” гэж тэр ярьсан юм.

Хэдхэн хоногийн өмнө Украин руу довтолсон Оросын пуужингуудын нэг Польшийн агаарын хилд нэвтэрч, зэвсэгт хүчнийг нь бэлэн байдалд шилжүүлж байлаа.

Энэ сарын эхээр Туск сошиал хуудсандаа “Украинтай жинхэнээсээ эв нэгдэлтэй байгаа бол бага ярьж, ахиухан сум илгээх хэрэгтэй” гэж бичиж байжээ.

Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн томоохон багц АНУ-ын Конгресст саатаад байгааг тэр бас хүчтэй шүүмжилдэг.

Туск “Шийдвэр гаргахад тань хэчнээн шалтгаан хэрэгтэй юм бэ?” хэмээн АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсонд хандан бичиж байв.

Өчигдрийн ярилцлагадаа тэр энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран өөрийгөө хамгаалах чадвартай Европ тив Вашингтонд чухал хэрэгтэй түнш хэвээр байхыг онцолжээ.

Тиймээс Европын орнууд АНУ-ын хамгаалалтад найдалгүй, батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлэх ёстой гэж тэр үзэж байна. Ирэх хоёр жилийн хугацаа Украины дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх тул Европын орнуудад Киевийн засгийн газарт үзүүлэх тусламжаа яаравчлахыг Туск уриалжээ.

“Бид дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших хамгийн эгзэгтэй цаг мөчид амьдарч байна. Нөхцөл байдал ямар ч хувилбараар эргэж болно. Ялангуяа залуу үеийнхэнд аймшигтай сонсогдож байж болох ч бид шинэ эринд сэтгэл зүйгээ дасгах ёстой. Дайны өмнөх шинэ эринд” гэж тэр хэлсэн юм.

Туск бас саяхан Москвад гарсан террорист халдлагад Киевийн эрх баригчдыг буруутгахыг оролдож буй ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг шүүмжилж, түүний гүтгэлгийг “Украины иргэний байгууламжуудад улам их цохилт өгөх шалтгаан” болгох зорилготой гэж хэлжээ.

2007-2014 онд Польшийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Дональд Туск өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дахин энэ албан тушаалдаа эргэж ирсэн юм.

Тэр бас Европын Зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Туск одоо Польш улсыг Европын Холбоо болон НАТО-д улам илүү их үүрэг оролцоотой болгохыг хичээн ажиллаж байгаа.

Саяхан тэр сошиал хуудсандаа “Дайны дараах эрин үе өнгөрсөн. Бид одоо дайны өмнөх шинэ эрчин үед амьдарч байна. Тиймээс НАТО болон Европ, Америкийн эв нэгдэл урьд урьдынхаас илүү чухал болж байна” гэж мэдэгдэж байв.

Энэ долоо хоногт тэр бас Веймарын гурвалжин гэгддэг Польш, Герман, Францын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж байлаа.

Эх сурвалж: BBC, iKon

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2 цаг 17 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 27 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 33 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 43 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 50 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 2 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 7 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top