x

"Крокус сити холл" дахь террор: Баримтууд

© Владимир Гердо/ ТАСС

Москва мужийн Красногорск дахь "Крокус сити холл"  цогцолборт аймшгийн террор үйлдэгдлээ. Тэр үеэр  концертын танхимд "Пикник" хамтлагийн концерт эхлэж байлаа. Владимир Путин террорын мэдээллийг зохих албадын шугамаар байнга авч байна. Бямба гаригт Холбооны мөрдөх товчооны тэргүүн Александр Бортников  уг хэрэгт холбоотой 11 хүнийг, тэдний тоонд террорт шууд оролцсон дөрвөн хүнийг Украины хилээс зуугаад км-ын зайтай Брянск мужид баривчилснаа Путинд мэдээлжээ.

Буудлага ба үр дагавар

  • ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо эхлээд 60 хүн амь үрэгдсэн гэж мэдээлэв. ХМТ-ны мэдээгээр 100 гаруй хүн шархаджээ. Бямба гарагт  амь үрэгдэгчдийн тоо 133 хүн болсон ба  жараад хүний биеийн байдал маш хүнд байна.  
  • Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко 115  хүнийг эмнэлэгт хэвтүүлсний тав нь хүүхэд гэж мэдэгдлээ. Сүүлийн мэдээгээр эмнэлэгүүдэд 10 хүн байгаагийн гурав нь хүүхдүүд байна.
  • Москва орчмын мужийн Эрүүл мэндийн яам 145 хэлмэгчдийн талаар жагсаалт нийтлэв.
  • Гэрч нарын яриагаар террористууд холл буюу танхимд концерт эхлэхийн өмнө буудаж, шатаасан байв.
  • Зохих албадын мэдээгээр, террористууд Калашниковын автоматаар зэвсэглэсэн сум хэрэгсэл ихтэй, мөн  хурдан шатах бодистой байв.

Дэлбэрэл ба гал

  • Эхлээд буудсаны дараа цогцолборт дэлбэрч шатах зүйл  зүйлээс болон гал гарчээ. Концертын заал бүрэн шатаж дээвэр нь нуржээ.
  • Багцаалбал, байшингийн  гурав нэг галд өртөн өтгөн хар утаа  гарч байжээ.
  • Гал сөнөөгчид дээврээс зуугаад хүнийг буулган аварчээ.
  • Нисдэг тэрэгнүүд   160 тонн ус асгажээ.
  • Галыг бямба гарагийн өглөөний 0:55 цагт ерөнхийд нь дараж авав.
  • Галын голомтуудыг байранд  гал сөнөөгчид усаар даран унтрааж байна.

Эрх баригчдын хандлага

  • Гуравдугаар 24-ний өдөр Орос даяар бүх нийтийн гашуудал зарлалаа.
  • ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо террорын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэв.
  • Хүчний байгууллагууд эрчимтэй ажиллагаанд орлоо.
  • Оросын ГХЯ болсон үйлдлийг "цуст террор" гэж нэрлэв.
  • Хэргийн газарт хүчнийхнээс гадна 30 мужийн, 20 нийслэлийн түргэн тусламжийн бригадыг  "Крокус сити холл"-д илгээсэн байна.
  • Энэ үеэр Улаан талбайг бүрэн бүслэн хаажээ.
  • Аюулгүй байдлын арга хэмжээг Москвагийн   аэропорт ба гэлт тэрэгний буудлуудад нэмэгдүүлэв.
  • Москва ба Москва орчимд олон нийтийн арга хэмжээнүүдийг зогсоов.
  • Аюулгүй байдлын  нэмэлт арга хэмжээнүүдийг  ОХУ-ын  зарим районууд тэдний тоонд Москвагийн бүс, Луганск, Дагестан, Хойд Осети, Тула муж, Үндэсний автономын тойргуудыг оруулан авч эхлэв
  • Нийгмийн санууд хэлмэгдэгчдэд туслах арга хэмжээ үзүүлэх туссгай ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.
  • Холбооны мөрдөх товчооны тэргүүн Александр Бортников, бямба гаригт террорт шууд оролцсон дөрвөн хүн тэдэнтэй холбоотой 11 хүнийг барин саатуулснаа Путинд илтгэв. Террористууд бүгд тажик хүмүүс байжээ.

Олон  улсын хандлага

  • Цагаан ордон энэ буудлагатай холбоотойгоор эмгэнэл илэрхийлсэн ба энэ хэргийн талаар АНУ  зохих мэдээлэл аваагүй байснаа хэлээд болсон хэрэг явдал Киевын  үйлдэлтэй холбоогүй гэж яаран мэдэгдэв. АНУ-ын террорт гаргаж буй  байдал нь асуудал босгож байна гэж Оросын ГХЯ мэдэгдлээ.
  • АНУ гуравдугаар сард террорт бэлтгэж байгааг сануулсан гэж мэдээлэв.
  • Киев болсон хэрэг явдалд хамаагүй гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын хариуцлагтан Михаил Подоляк мэдэгдлээ.
  • НҮБ болсон хэрэг явдалд гашуудаж байна, нэмэлт мэдээлэл авахыг хүснэ гэлээ.
  • Болсон хэрэг явдалтай холбоотойгоор Оросын нөхөрсөг ба нөхөрсөг бус гэх улс орнууд янз бүрийн төвшинд террорыг буруутгаж, өөрсдийн гашуудлыг илэрхийлжээ. Тэдний тоонд Египет, Казахстан, Азербайжан, Киргиз, Итали, Серби, Герман, Люксембург, Катар, Куба, Палестина, Боливи, Иран, Венесуэла, Узбекистан, Сербийн БНУ, Турк, Армен, Мальта, Абхаз, Хятад, Иордан, Саудын Араб, Франц, Тажикистан, Мексик, Колумби, Австри, АНЭ, Монгол, Сири, Словак, Молдав, Израиль​, Бахрейн, Грек, Аргентина, Норвег, Бельги, Нидерланд, Чили, Черногор, Шотланд, Эквадор, Перу, Унгар, Уругвай, Панама, Марокко, Шинэ Зеланд, Гватемала, Ирланд, Мали, Тунис, Туркмен, Энэтхэг, Коста-Рика, Япон зэргийн олон орнууд оржээ.

Концертын танхимын тухай

  • "Крокус сити холл" (Crocus City Hall)  гэх концертын танхим  Красногорск нийслэлийн дагуул хотын "Мякинино" метроны дэргэдэх "Крокус"  гэдэг ажил  хэргийн төвийн дэвсгэрт байдаг ба бизнесмен Араз Агаларовын Crocus Group-ынх юм байна. Түүнийг босгоход В.А.Кучеренкогийн нэрэмжит барилгын зохиомжийн шинжлэх ухаан  судалгааны төв оролцжэ. Барилга долоон давхар,  ашигтай нийт талбай нь 38  мянган кв.м. гаруй.
  • Цогцолборт нийт 9,5 мянган суудалтай үзвэрийн танхимууд бий.
  • Цогцолбор 2009 оны аравдугаар сарын 25-нд нээгджээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 58 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 2 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 25 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 32 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 54 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 2 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 25 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top