x

АНУ-ын сенат засгийн газраа санхүүжүүлэх 1,2 их наяд ам.долларын төсөв баталлаа

АНУ-ын сенатын танхим энэ санхүүгийн жилд засгийн газраа санхүүжүүлэх 1,2 их наяд ам.долларын төсвийн төслийг баталлаа.

Ингэснээр АНУ-ын засгийн газрын агентлагууд ирэх 9-р сарын сүүл хүртэл санхүүжилтээ авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Одоо энэ төсвийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден гарын үсэг зурах ёстой.

Сенатын танхим засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоохгүйн тулд шөнө дунд дуусах байсан эцсийн хугацаанаас өмнө амжиж төсвийн тухай төслийг 74:24 гээн саналаар дэмжсэн байна. Энэхүү төсвийн багцаар Батлан хамгаалах, дотоодын аюулгүй байдал, сангийн яам зэрэг төрийн гол яамдыг ирэх 9-р сарын 30-н хүртэл санхүүжүүлэх юм. Хэрвээ энэ төсвийг амжиж батлаагүй бол өнөөдрөөс эхлээд АНУ-ын яамдын дөрөвний гурав нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх төсөвгүй болж, үйл ажиллагаа нь түр зогсох байсан. Үүнээс өмнөх зургаан сарын хугацаанд АНУ-ын засгийн газар түр санхүүжилтийн тухай хуулийн хүрээнд төсвөө авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. Бүгд найрамдах намынхан болон Ардчилсан намынхан төсвийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал зөрөлдөж, Бүгд найрамдах нам олонхын суудалтай Төлөөлөгчдийн танхим Украин, Тайвань, Израилд цэргийн тусламж үзүүлэх тухай Сенатын баталсан тусдаа хуулийн төслийг үл ойшоож байгаагаас АНУ засгийн газраа санхүүжүүлэх төсвийн хуулиа баталж чадахгүй байгаа юм.

Бүгд найрамдах намын хатуу чиг шугам баримтлагчид уг хуулийн төслийг хэтэрхий үнэтэй өндөр дүнтэй, инфляц хөөргөдөх эрсдэлтэй гэж үзэж байгаагаас гадна өөрсдийн шаардсан хилийн аюулгүй байдлын заалтуудыг тусгасангүй гэсэн үүднээс нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 7 цаг 44 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 26 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 9 цаг 56 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 15 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 13 цаг 46 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 13 цаг 53 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 58 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 15 цаг 38 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 15 цаг 47 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 15 цаг 55 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 1 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 20 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 16 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 16 цаг 45 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 16 цаг 50 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 16 цаг 56 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 16 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 3 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 18 цаг 47 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top