x

Оросын сонгуулийг Өрнөдийнхөн эсэргүүцэж, Ши Жиньпин баяр хүргэв

ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг эрх чөлөөт, шударга бус сонгуульд ялалт байгуулсныг барууны орнууд шүүмжилсэн бол Хятад улс ойрын холбоотондоо баяр хүргэжээ. Бүх саналын хуудсыг тоолж дууссаны дараа Путин 87.28 хувиар ялалт байгуулсан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Энэ үр дүн нь хүч, хэлмэгдүүлэлт, луйврын замаар л гарах боломжтой гэж тэд үзсэн юм.

11 цагийн бүсэд үргэлжилсэн сонгуулийн санал хураалтын үйл явцыг олон улсын ажиглагчид хянаагүй.

Францын засгийн газар энэ удаагийн санал хураалтыг хүнд нөхцөлд болсон гэж дүгнэжээ. "Чөлөөт, олон ургальч, ардчилсан сонгууль явуулах нөхцөл бас л бүрдээгүй. Бүх нэр дэвшигч хэвлэл мэдээлэлд ижил тэгш эрхтэй байх олон улсын стандартыг энэ санал хураалт хангаагүй. Украин дахь түрэмгийллийн эсрэг байр суурьтай байгаа нэр дэвшигчдийг ОХУ хүлээн зөвшөөрөөгүй нь саналын олон ургальч шинжийг илт бууруулсан. Мөн түр эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд сонгуулийг хууль бусаар зохион байгуулсан нь олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл. Франц улс эдгээр санал асуулга болон түүний үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Герман улс мөн санал хураалтыг чөлөөт, шударга бус гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател "Энэ сонгууль хүчтэй хэлмэгдүүлэлтийн орчинд явагдсан. Путин ерөнхийлөгчөөр үлдэх өндөр магадлалтай. Энэ нь түүний автократыг зөвтгөх шалтгаан биш" гэжээ.

Европын холбооны зүгээс Оросын сонгуультай холбоотой мэдэгдэл хийхдээ "Украины нутаг дэвсгэрт сонгууль гэгчийг зохион байгуулсныг, түүнээс гарсан үр дүнг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэв.

Барууны удирдагчид энэ мэтээр эсэргүүцлээ илэрхийлж Путинд баяр хүргээгүй. Харин Хятадын дарга Ши Жиньпин Даваа гаригт Кремлийн удирдагч руу утсаар ярьж баяр хүргэлээ. Путины удирдлага дор ОХУ илүү том амжилт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хүрнэ гэдэгт итгэж буйгаа тэр илэрхийлэв.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 6 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 41 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 цаг 20 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 30 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 37 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 38 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 42 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 46 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 49 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 54 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 57 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 23 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 29 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 37 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 41 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 53 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 58 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top