x

Байден Путиныг хэрхэн хэл амаар доромжилж байсан жагсаалтыг гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд сууж эхэлснээс хойш нэг биш удаа Владимир Путиныг хэл амаар доромжилж ирэв.

Кремль үүнд ямар хариу өгсөн вэ? Путин өөрөө энэ талаар юу бодож байна? Өөр хэнийг Байден хэл амаар доромжлов?!

Байдены шинэ доромжлолд Кремль хэрхэн хариу өгөв?

Америкийн Ерөнхийлөгч гуравдугаар сарын 15-нд үг хэлэхдээ дахиад л Оросын Ерөнхийлөгчийн хаягаар доромжлол гарган түүнийг дээрэмчин гэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хүлээцтэй хариу хэлэв.

Тэрээр "Тийм хэллэг төрийн тэргүүнийг чимэглэхгүй. Америк тийм хүнээр бахархахгүй  болов уу" гэж хэлжээ.

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч бүдүүлэг хэллэгийг нэг биш удаа гаргаж ирэв. Хоёрдугаар сарын 21-нд Калифорнид сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд үг хэлэхдээ, Цөмийн сөргөлдөөний аюулд АНУ-д байнга түгшиж ирлээ. Учир нь "эзэн залуу нь Путин шиг элдэв галзуу хөвгүүд байна" гэжээ.

Үүнээс өмнө тэр Оросын Ерөнхийлөгчийг нэг биш удаа дарангуйлагч гэж нэрлэж байв. Сүүлийн тийм доромжлолыг тэр Ази, Номхон далайн эдийн засгийн уулзалт дээр буюу 2023 оны арваннэгдүгээр сард хэлсэн юм. Үүний өмнөх ийм “цол”-ыг тэр 2023 оны ес болон гуравдугаар  сард хэлэхдээ “Үхэл дагуулсан дарангуйлагч”, “Цэвэр дээрэмчин” гэсэн байв. Америкийн Ерөнхийлөгч 2021 оны гуравдугаар сард Путиныг "дарангуйлагч гэхдээ алуурчин" гэсэн байв. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тэр үед ерөнхийлөгчөө хэлсэн үгэндээ "харамсаагүй" гэж байв.

Путин доромжлолд хэрхэн хариу өгөв?

Оросын Ерөнхийлөгч америк өвгөний хатгаанд хүлээцтэй хандав. Зөвхөн нэг удаа л түүнийг шог хэллэгийн үгээр "Хэн хочлоно, тэр өөрөө тийм" гэсэн шоглоом хэлж байлаа.

 

2024 оны  хоёрдугаар сард Путин Кремлийн сурвалжлагч Павел Зарубинтай ярихдаа өөрийн байр суурийг тайлбарлав. Түүний хэлснээр экс ерөнхийлөгч Дональд Трамптай ажиллахаас Байдентай ажиллахаас "амар" гэсэн байна.

Тэрээр “Чи эр хүн, чи надад их тус болсонд баярлалаа!” гэж хэлж чадахгүйг бид ойлгож байна. Тэнд дотоодын улс төрийн талаас юу болж буйг бид ойлгож байна. Энэ илэрхийлэл нь яг түүнийг харуулж байгаа. Тэгэхээр, би зөв байжээ! гэж  Путин тайлбарлажээ.

Байден өөр хэнийг хэл амаар доромжлов

Америкийн  ерөнхийлөгч олон хүнийг элдвээр хэлж ирсэн. Путины адил Ши даргыг бас дарангуйлагч гэж нэг биш удаа хэлсэн.

2023 оны нэгдүгээр сард Байден микрофоноо унтраагүй байхад Fox News телевизийн сурвалжлагч Питер Дусийг инфляцийн асуудал тавин дургүйг нь хүргэж байгааг хэлэн хэвлэлийнхэн дунд дуулиан гаргаж байлаа. Мөн тэрээр, Висконсинд нэгэн эсэргүүцэгчийг өөрийг нь үг хэлэхийг тасалдуулсан гэж хараасан  юм.

“Хэн ч мангар байх эрхтэй” гэж тэр түүнд хэлж байлаа.

Өөрийн гарал үүслийн талаар Байден яриад, Ирланд гаралтай Америкчуудын дургүйцлийг гаргаж байлаа. “Би ирланд байж болох юм. Гэхдээ би тэнэг биш. Би Доменик Жакоппогийн охинтой гэрлэсэн тэр нь намайг бага зэргийн Итали хүн гэдгийг харуулж байна” гэж Байден гайхсан олонд ярьж байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    юу хэлж ярьж байгаагаа ойлгохгүй шахуу зөнөг өвгөн дипломат ёс яаж ч мэдэх вэ дээ.
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2 цаг 3 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 38 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 17 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 4 цаг 27 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 34 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 43 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 8 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 8 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 50 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 55 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 9 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top