x

ОХУ: Сонгуулийн эхний өдөр галдан шатаах, будаг асгах халдлагууд гарчээ

Гурван өдөр үргэлжлэх ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэллээ. Сонгуулийн эхний өдөр санал хураалтын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хэд хэдэн халдлага гарсныг The Moscow Times мэдээлжээ. Оросын дөрвөн бүс нутагт санал хураалтын байранд гал тавих, долоон бүс нутагт саналын хайрцагт будаг асгах халдлага гарчээ.

Нийслэл Москва хотын нэг сонгуулийн тойргийн санал хураах байранд гал тавьсан өндөр настан эмэгтэйг эрх баригчид саатуулан шалгаж эхэлсэн байна. Санкт Петербург хотод нэгэн залуу эмэгтэй санал хураах байр руу шатагч шингэнтэй лонх шидээд баривчлагджээ. Ханты-Мансийск автономит тойрогт нэг эмэгтэй саналын хайрцгийг галдан шатаахыг оролдсон бол Москвад бас ижил халдлага гарсан байна.

Үүнээс гадна оросуудын "зелёнка" гэж нэрлэдэг ногоон будгийг саналын хайрцаг руу асгах халдлагууд гарчээ. 2010-аад оны үед сөрөг хүчний идэвхтнүүд рүү  ийм будаг цацах явдал олон гардаг байв. Ийм төрлийн гэмт хэрэгт тав хүртэл жил шоронд хорих ял оноодог.

Воронеж мужийн Борисоглебск хотод мөн хоёр удаагийн халдлага гарчээ. Будгаар сүйтгэгдсэн саналын хуудаснуудыг тоолох эсэхийг ням гаригт санал хураалт дууссаны дараа шийдвэрлэхээр болсныг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Москва хотод 20 настай эмэгтэй саналын хайрцаг руу будаг асгаж буйг харуулсан дүрс бичлэг өчигдөр сошиал ертөнцөд өчигдөр тарсан байна. Крымийн хойгт ийм төрлийн халдлагын улмаас зургаан хайрцагтай саналын хуудаснууд гэмтжээ. Волгоград мужид бас нэг ийм халдлага гарсан байна.

Өчигдөр Орос даяар нийтдээ 13 хүнийг санал хураах байранд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр баривчилснаа эрх баригчид мэдээлжээ. ОХУ-ын Сонгуулийн Төв Хорооны тэргүүн Элла Памфилова "Ийм халдлага үйлдсэн иргэдийг бусдын амласан мөнгөнд хууртсан, хийсэн үйлдэл нь ял шийтгэлтэйг мэдээгүй" гэж тайлбарласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 6 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 41 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 цаг 20 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 30 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 37 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 38 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 41 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 45 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 49 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 54 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 57 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 23 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 29 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 37 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 41 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 52 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 57 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top