x

Гайтид 4000 орчим хоригдол оргожээ

Ерөнхий сайд Ариэль Хенриг албан тушаалаас нь огцруулах зорилготой бүлэглэлийн түрэмгийлэл гүнзгийрч,  Порт-о-Пренсийн шоронгоос олон мянган хоригдол оргосны улмаас 12 хүн амиа алджээ. Барбекю гэгддэг цагдаагийн ажилтан асан Жимми Шеризьер тэргүүтэй бүлэглэлүүд өнгөрсөн Бямба гаригийн шөнө тус улсын нийслэл дэх шорон руу дайрсан. Хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээний ажилтан Пьер Эсперансын мэдээлснээр халдлагын дараа Үндэсний хорих ангийн 3800-4000 орчим хоригдол оргож, ердөө 100 гаруй нь үлдсэн байна.

Франс Пресс агентлагийн сурвалжлагч шоронгийн гадна талд 10 орчим цогцос харсан гэв. Хаалга онгорхой байсан бөгөөд дотор нь бараг хүн үлдээгүй гэмээр аймшигтай дүр зураглал угтан авчээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр шоронд цагдаа байсан шинж тэмдэг байгаагүй ба хаалгийг санаатайгаар онгойлгосон байх магадлалтай.

Шоронд үлдсэн нэгэн үл таних хоригдол "Би л өрөөндөө үлдсэн. Бид унтаж байх үед сумны чимээ сонсогдсон. Тэгтэл хаалт эвдэрсэн байсан” гэж мэдүүлжээ.

Гайтигийн засгийн газар мэдэгдэлдээ харуулын цагдаа нар шорон болон “Croix des Bouquets” нэртэй өөр байгууламж руу хийсэн бүлэглэлийн халдлагыг няцаахыг оролдсон гэжээ. Үүнээс гадна 1450 хоригдолтой байсан хоёрдугаар шоронд халдлага гарсан ба хэдэн хоригдол оргосон нь тодорхойгүй байна. Сайн дурын шоронгийн ажилтны хэлснээр 99 хоригдол галын үеэр амь үрэгдэхээс айж, гол шоронгийн өрөөнд үлдэхийг сонгосон байна. Эдгээр хоригдлын тоонд ерөнхийлөгч асан Жовенел Мойзыг хөнөөсөн хэрэгт оролцсон гэх үндэслэлээр шоронд хоригдож байсан Колумбын тэтгэвэрт гарсан хэд хэдэн цэрэг багтжээ.

Эрх баригчид ард иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулж "Оргон зугтаж буй хоригдлуудыг илрүүлэн, буруутай этгээдүүдийг баривчлахын тулд чадах бүхнээ хийх Үндэсний цагдаагийн байгууллагыг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй" гэж мэдэгдлээ. НҮБ-ын Олон Улсын Цагаачлалын Байгууллагын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд 15 мянга орчим хүн гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд дотоод дүрвэгсдийг байршуулсан 10 газар хоосорчээ.

Эх сурвалж: AL JAZEERA

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 8 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 43 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 цаг 22 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 32 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 39 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 40 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 43 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 47 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 51 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 56 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 59 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 25 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 31 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 39 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 43 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 54 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 59 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 7 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top