x

ОХУ-ыг санхүүгийн хувьд дэмждэг гуравдагч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авна

Цахимаар болсон G7-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Фумио Кишида “Япон улс Украинд ОХУ-аас явуулж буй дайн үргэлжилж байгаатай холбогдуулан Оросын иргэд, байгууллагуудад нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. 

“NHK World” сувгийн мэдээгээр энэ тухай "Японы ерөнхий сайд тулалдааны талбарт байдал хүндэрч, байлдааны ажиллагаа сунжирч байгаа тул одоо ардчиллыг дэмжигчид Украинтай эв нэгдлээ илэрхийлэх цаг болоод байна. Иймээс Украиныг дэмжих асуудал энэ онд түүний кабинетийн тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байх болно" гэж хэлсэн хэмээн мэдээлэв.

Онлайн уулзалтын эхнээс G7-ын удирдагчид Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн илтгэлийг сонсож, санал солилцсон байна. Энэхүү уулзалтын дараа G7-ийн удирдагчид мэдэгдэл гаргаж “Бид Украины ард түмний ирээдүйн төлөөх тэмцэлд ялалтыг нь баталгаажуулж, иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтооход тусалж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ.

Тэд ОХУ-ын орлогыг, тэр дундаа эрчим хүчний худалдаанаас олж буй орлогыг бууруулах арга хэмжээ авах, мөн ОХУ-ыг санхүүгийн хувьд дэмждэг гуравдагч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж амласан байна.

ОХУ Украинд өргөн хэмжээний дайн эхлүүлсний хоёр жилийн ойг тохиолдуулан Европын Холбоо, АНУ, Их Британи Оросын эсрэг нэмэлт арга хэмжээ аваад байгаа бөгөөд Япон улс ч ийм арга хэмжээ авна гэдгээ ийнхүү нийтэд ил тод мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 1 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 36 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 15 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 25 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 37 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 41 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 44 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 48 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 8 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top