x

БНСУ гадаад оюутны эцэг эхчүүдэд ажлын виз олгох туршилтын хөтөлбөр эхлүүлнэ

БНСУ гадаад оюутнуудын эцэг эхчүүдэд сургуулийнх нь ойролцоо хөдөө аж ахуй, загасны аж ахуйд ажил хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх туршилтын хөтөлбөр эхлүүлэхээр болсныг тус улсын хууль зүйн яам ням гаригт мэдэгджээ. 

Оюутнуудад нийслэл Сөүл хотоос гадна орших сургуульд нэг жилээс дээш хугацаанд суралцсан байх шалгуут тавих бөгөөд эцэг эх нь хүүхдийнхээ сургууль оршдог бүс нутагт найм хүртэл сарын хугацаанд улирлын чанартай ажил эрхлэх боломжтой юм байна.

Туршилтын хөтөлбөр энэ оныг дуустал үргэлжлэх юм байна. Оюутны эцэг эхчүүд 55 хүртэл настай, эрүүл мэндийн асуудалгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх ёстой ажээ. Хүүхэд нь мөн Солонгосын хуулийг зөрчиж байсан түүхгүй, төгсөх хүртэл хоёроос дээш семестрийн сургалт үлдсэн байх ёстой юм байна. Гэхдээ хэлний сургалтад хамрагдаж буй гадаад оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдахгүй.

Тус улсын эрх баригчид өмнө нь тус улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэдийн ар гэрийнхэнд ажил эрхлэх зөвшөөрөл олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн нь сайн үр дүнтэй болсон тул оюутнуудын эцэг эхчүүдэд энэ хөтөлбөрөө өргөжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Korea Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 7 цаг 52 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 34 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 10 цаг 4 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 23 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 13 цаг 54 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 14 цаг 1 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 6 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 15 цаг 46 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 15 цаг 55 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 16 цаг 3 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 9 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 28 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 16 цаг 48 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 16 цаг 53 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 16 цаг 58 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 17 цаг 4 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 24 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 11 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 18 цаг 55 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top