x

Дэлхий дахины өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын  өрийн нийт хэмжээ 313 их наяд ам.доллар болсноор түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Олон улсын санхүүгийн хүрээлэн /IIF/ лхагва гаригт мэдээлжээ. 

Өнгөрсөн онд улс орнуудын өр 15 их наяд гаруй ам.доллароор нэмэгдэж, нийт өрийн хэмжээ 313 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг тус байгууллагын тайланд дурдсан байна. Үүний сацуу дэлхийн өр, ДНБ-ий харьцаа гурав дахь жилдээ дараалан буурсан нь тэнцвэртэй, төлөвшсөн зах зээлүүдээс шалтгаалжээ.

2022 онд дэлхий дахины өр ойролцоогоор 7 их наяд ам.доллароор буурч байсан бол 2023 онд 15 их наяд гаруй ам.доллароор нэмэгдсэн болохыг холбогдох тоо баримт харуулж байна. IIF-ийн мэдээлснээр, нийт өрийн хэмжээ 10 орчим жилийн өмнө 210 их наяд ам.доллар байжээ.

Дэлхийн нийт өрийн 55 орчим хувь нь АНУ, Франц, Герман зэрэг хөгжингүй орнуудад ногдож байна. Хятад, Энэтхэг, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ мөн нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн онд хөгжингүй орнуудын нийт өр 208.3 их наяд ам.долларт, хөгжиж буй орнуудын нийт өр 104.6 их наяд ам.долларт хүрчээ.

IIF-ийн мэдээллээр, өнгөрсөн онд айл өрхүүдийн өр 59.3 их наяд ам.доллар, улс орнуудын өр 89.9 их наяд ам.доллар, санхүүгийн бус компаниудын өр 94.4 их наяд ам.доллар, санхүүгийн байгууллагуудын өр 69.4 их наяд ам.долларт хүрсэн байна.

MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 11 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 15 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 38 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 45 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 7 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 15 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 38 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top